Дэлхийн хамгийн их бохирдолтой найман газар
2010.09.07

Дэлхийн хамгийн их бохирдолтой найман газар

Лoc Анжелосын хурдны замуудаас эхлээд Индонезийн Бан-дунгийн Цитарум мөрөн, Хятадын Линфен хот, Лондоны гудамжуудыг хүний буруутай үйл ажиллагаанаас болж хамгийн их бохирдсон газруудаар нэрлэжээ. Химийн бодисын, агаарын, усны, газрын тосны бохирдол хүрээлэн буй орчныг сүйтгэж, эх үрсийн эндэгдлийг нэмэгдүүлэн, дэлхийн дээрх ган гамшгуудын эх сурвалж болж, цаг уурын өөрчлөлтийг даамжруулж байгаа юм. Хамгийн их бохирдолтой эдгээр газрын хүн амын нас баралт нь төрөлтөөсөө хавьгүй их давсан байгаа аж. Мөн хамгийн их агаарын бохирдолтой хотуудад жилд эхийн үрсийн эндэгдэл 50 мянга хүрээд байгаа юм.

Хятадын Линфен


Хятадын Линфен нь дэлхийн хамгийн их бохирдолтой хот юм.
Эх болсон байгаль сүлжээнийхний блогтоо бичсэнээр, энэ хотод угаасан юмаа гадаа хатаах боломжгүй бөгөөд гаргаж өлгөсөн хувцас хатахаасаа өмнө танихын аргагүй тас хар болсон байдаг байна. Хятадын нүүрсний бүст оршдог энэ хотод нэг өдөр өнжихөд гурван хайрцаг тамхи "татсантай тэнцэхээр хорддог гэнэ. Гурван сая хүнтэй энэ хотод эрүүл хүн гэж бараг үлдээгүй бөгөөд нүүрснээс гадна автомашин, бусад үйлдвэрлэлийн утаа агаарыг нь бохирдуулдаг байна.

АНУ-ын Лос-Анжелос


Америкийн Уушигны холбооны гаргасан судалгаагаар Лос-Анжелос нь дэлхийн хамгийн их бохирдсон озонтой хот юм байна. Байвал зохих озоны дундаж хэмжээ 16.8 байдаг бол Лос-Анжелос хотынх 138.8 байдаг аж. Калифорнийн агаарын бохирдол хариуцсан зөвлөлийн тайланд мэдээлснээр, Лос-Анжелос хотод зөвхөн агаарын бохирдлын улмаас жилд 18 мянган хүүхэд энддэг байна.

Нигерийн Нигер мөрний бэлчир


Ойр орчимд нь газрын тосны компаниуд нэмэгдэж буй улмаас бараг өдөр бүр газрын тос асгарах нь хэвийн явдал болж хувирсан нь Нигер мөрний бэлчирийг манай гаригийн хамгийн их бохирдсон газарт тооцогдоход хүргэжээ. Шинжээчдийн тооцоогоор, өнгөрсөн 50 жилд энэ газарт есөөс 13 сая баррель нефть асгарсан байна. Үүний улмаас нэгэн цагт хамгийн онгон дагшин, үзэсгэлэнтэй гэгдэж байсан энэ бэлчирийн намаг балчиг, ногоон нуга, ус гол, амьтны олон төрөл зүйл нь их хэмжээгээр бохирдож, устах аюулд оржээ. АНУ газрын тосны хэрэгцээнийхээ найман хувийг Нигериэс импортолдог бөгөөд Нигери нь АНУ-ын тав дахь томоохон газрын тосны нийлүүлэгч юм байна. Эх сурвалжуудад мэдээлснээр, газрын тосны бохирдлын 90 хувь нь лалын босогчдын гайгаар бий болдог байна. Учир нь, тэд газрын тосны хоолойнуудаас хулгай хийхдээ их хэмжээгээр нь асгахаас гадна, хоолойнуудыг гэмтээдэг гэнэ.

Их Британийн ЛОНДОН ХОТ


Лондон нь автомашин, үйлдвэрийн газрууд, хөдөө аж ахуйн салбарынхаа нөлөөгөөр дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой газруудын нэг болоод байгаа юм. Агаарын бохирдлоос болж тэндхийн оршин суугчдын дундаж наслалт есөн жилээр богиноссон байна. Их Британи нь Европын хамгийн их азот исэл ялгаруулагч бөгөөд тус улсад ойролцоогоор 1.5 сая хүн аюултай, хортой агаараар амьсгалж байгаа аж. Шинжээч эрдэмтдийн гаргасан судалгаагаар Лондонд зөвхөн агаарын бохирдлын улмаас жилд 50 мянган хүүхэд энддэг байна.

ОХУ-ын Держинск

1930-1998 оны хооронд Держинск хот зохих журмаар нь устгалд оруулж, далдлаагүй 300 мянган тонн химийн үйлдвэрийн хог хаягдлаар бохирджээ. Энэ бохирдол олон зуун мянган хүний эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлсөн байна. Энэ бохир-дол нь хүйтэн дайны үеийн химийн зэвсгийн үйлдвэрлэлийн үлдээсэн хор уршиг юм байна. Эх болсон дэлхий сүлжээний 2003 оны тайлан мэдээгээр, тус хотын хүн амын нас баралтын тоо төрөлтөөсөө 260 хувиар хол давжээ.

Индонезийн Бандунг

Индонезийн Бандунгад манай гаригийн хамгийн их бохирдсон мөрөн байдаг нь Цитарум юм. Гэтэл таван сая орчим хүн амтай энэ хотын ундны усны гол эх үүсвэр нь Цитарум мөрөн юм байна.

АНУ-ын Феникс

Феникс хотын Феникс-Меса-Шотсдалын хэсэг нь 2010 оны АНУ-ын хамгийн муухай, бохир газраар тодорчээ. Хотын энэ хэсэг жилийн аль ч улиралд, цаг үргэлж тоос шороо, хи-мийн хог хаягдал гээд элдэв хогоор бохирдож байдаг байна.

Оросын Карачай нуур


Оросын Карачай нуурын бүс мөн Оростоо төдийгүй дэлхийн хамгийн их бохирдсон хэсэгт тооцогдох болжээ. Оросын цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн бүс байж байгаад цөмийн хаягдлын цэг болсон энэ газар их хэмжээний цацраг идэвхт бодисоор бохирдсон байна. Дэлхийн Байгалийн нөөцийг хамгаалах зөвлөлийн мэдээлснээр, эндхийн бохирдол Вашингтоны Ханфордын цөмийн үйлдвэрлэлийн бүгд хаягдлыг тонн тонноор 30 га талбайтай нуурт хийчихсэнтэй тэнцэхээр их гэнэ. Хүрээлэн буй орчныг илт сүйтгэсэн энэ гэмт хэргийн уршгаар цацраг идэвхт бодисууд тухайн бүс нутгийн гадаргын усанд нэвтэрч эхэлжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.