Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээ хийнэ
2010.02.01

Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээ хийнэ

XYII жарны төмөр бар жилийн цагаан сарын баярыг угтсан их цэвэрлэгээг дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ сарын дөрөвнөөс зургааны өдрүүдэд  явуулна. Энэхүү их цэвэрлэгээний ажил нь дүүргүүдийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны хорооллын доторх зам, талбай, орц, байр, гэр хорооллын хашаа, гудамж, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшил талбайг цэвэрлэх юм.

Цагаан сарыг угтсан хотоо цэвэр үзэмжтэй болгох их цэвэрлэгээнд байгууллага, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоо, их дээд сургууль, цэцэрлэг, иргэдийг өргөнөөр оролцуулахаар болсон байна.

Их цэвэрлэгээний ажлыг  Нийслэлийн Захирагчийн ажлын Албаны Орчины бохирдол хог хаягдал менежментийн хэлтэс, зохион байгуулахаар ажиллаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.