Г.Баярсайхан: Газрын баялгаас олсон ашгаас 15 хувийг нь байгаль орчинд зарцуулах ёстой
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-УИХ дахь ногоон бүлгээс Оюутолгой, Тавантолгойн томоохон ордоос орж ирэх орлогын 15 хувийг цөлжилтийн эсрэг арга хэмжээнд зарцуулах уриалга гаргасан. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-"Эх орны эрдэнийн сан"-гийн хөрөнгийг зарцуулахдаа байгаль орчны асуудлыг тусгалгүй орхиж боломгүй юм. Учир нь манай улсын нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цөлжиж байна. Тиймээс иргэдээс эхлээд төр, засгийн зүгээс үүнд анхаарал хандуулах шаардлагатай болчхоод байна. Оюу толгойгоос орж ирэх Эх орны эрдэнийн сангийн нийт Хөрөнгийн дөрөвний нэгийг нь иргэдэд бэлэн мөнгөөр олгоно гэж байгаа. Үүнээс гадна иргэдийн боловсрол, эрүүл мэнд болон байгаль орчны салбарт хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлд сүүлийн үед төрийн зүгээс анхаарч байгаа л даа. Тухайлбал, байгаль хамгаалах, экологийн тэнцвэр-тэй байдлыг хадгалах асуудлаар ойн болон усан сан бүхий газар олборлолт хийхийг хориглосон чухал хууль баталсан. Энэ нь байгаль орчин хамгаалах чиглэлд хувьсгал болж чадсан гэж боддог. Оюу толгой, Таван толгойн ордыг ашиглалтад оруулснаар газар доорх баялгаас монголчууд ашиг олж эхэллээ. Тэгвэл энэ мөнгөнөөсөө годорхой хэмжээг нь байгаль орчноо хамгаалахад буцааж зориулах нь үр егеежтэй юм. Эх орны эрдэнийн санд орж ирэх хөрөнгийн 15 хувийг байгаль, экологийн тэнцвэр-тэй байдлыг хадгалахад цөлжилтийн эсрэг арга хэмжээнд зориулъя гэсэн саналыг УИХ дахь Ногоон бүлгийн гишүүд санаачилж байгаа юм. Энэ талаар зарим гишүүдэд дуулгасан, бүгд дэмжиж байна лээ. Уг мөнгөөр байгальд ээлтэй олон арван төсөл хэрэгжүүлэх боломжтой. Нөхөн сэргээгдэх эрчим хүч, нар, салхины цахилгаан станц барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гэнэгийн гамшигт үзэгдзл ихсэх боллоо. Монголын уур амьсгал 2 1 хэмээр дулаарч байна. Экологич гишүүний хувь та энэ талаар тодорхой баримт жишээ дурдах байх. Одоогоор дэлхийд болон Монголд экологийн ямар аюул нүүрлээд байгаа вэ?
-Байгаль орчин маань нүдэн дээр өерчлөгдөж байна. Тодорхой баримт дурдахад цаг агаарын дундаж темлерагур хоёр хэмээр нэмэгдсэн байна. Байгаль цаг уурын өөрчлөлтөд жилд унах хур тундасны хэмжээ асар их нөлөөлдөг. Биднийг бага байхад бороо огцом ширүүнээр бус шивэрч ордог байлаа шүү дээ. Бүхэл бүтэн 7-10 хоног үргэлжилдэг шиврээ зөөлөн бороо бол хөрсний уржил шимт хэсгийг урсгаад аваад явчихгүй хамгийн хэрэгтэй зүйлийг шингээдэг байлаа. Гэтэл одооны бороо 20-30 минут огцом ширүүн ордог болсон. Жилд арван мм бороо ордог байсан бол энэ нь даруй багасч дөрвөн мм болж байх жишээтэй. Мөн хүчтэй шороон шуурганы давтамж ихэсч байна. Харин байгаль цаг уурын өөрчлөлтөөс гарсан нийгэм, эдийн засгийн хамгийн том нөлөө бол хөдөөнөөс олон хүн хот руу нүүдэллэсэн шилжих хөдөлгөөн юм Энэ нь целжилт, бэлчээрийн талхлалт бий болсон шалт-гаанаас үүдэлтэй. Мөн сүүлийн үеийн судлаачдын судалгаагаар үлийн цагаан оготнын ареал, популяци өөрчлөгдөж тал хээрийн бүсээс хангайн бүс рүү тулж очсон байх жишээтэй. Энэ мэтчилэн цөлжилт идэвхтэй явагдаж буй баримт олон байна. Харин дэлхийн хэмжээнд цаг уурын дулаарал янз бүрээр явагдаж байна. Монголын өндөрлөгт цөлжилтийн процесс хүчтэй явагдаж байхад Сахарын цөлийн өмнөд хэсэгт борооны давтамж нь нэмэгдэж , ургамалжих процесс явагдаж байна. Мөн Хойд мөсөн далайн мөс нимгэрч, Антарктидын мөсөн уулнууд тасарч хөвөх процесс ч явагдаж эхэлсэн. Агаар мандалд дахь нүүрсхүчлийг хамгийн их шингээж буй Сибирийн ойн мөнх цэвдэг хайлж улмаар мөнх цэвдгийн доор байгаа метан хий асар их хэмжээгээр агаар мандал ялгарч байгаа. Түүний дараа далай тэнгис нуүрсхүчлийг хамгийн ихээр шингээж далай тэнгисийн ус өтгөрч байгааг суд-лаачид баталсан. Агаарт байгаа хорт бодисууд хүний эрүүл мэнд, дархлаанд сөргөөр нолөөлж байдаг.
-Дэлхийн дулааралтай тэмцэхэд ямар арга хэмжээ авах ёстой гэж та боддог вэ?
-Дэлхийн дулааралтай тэмцэхэд Их гүрнүүд Дани улсын Копенгаген хотод арванхоёрдугаар сард чуулж 100 орчим тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бололтой. Энэ бүхнийгээ Эко-технологи буюу эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлэх талаар судалгаа шинжилгээ хийж, дулаа-ралтай тэмцэх шат дараал-сан арга хэмжээнүүдэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүнтэй адил манай улс ч шинэ боломжуудыг хайж, дэлхийн дулаарлын эсрэг цаг алдалгүй тэмцэх шаардлагатай байна.
-Тэгвэл Оюу толгойн гэрээнд байгаль хамгаалах салбарт хөрөнгө оруулах тухай хэр тусгагдсан бэ?
-Оюу толгойн гэрээ УИХ-аас хэд хэд буцаагдсаны үр дүнд харьцангуй сайжирсан гэж боддог. Ялангуяа экологич гишүүчий хувьд миний санаа-чилсан байгаль орчныг хамгаалах чиглэлийн зүйлүүд гэрээнд тусгагдсан. Жишээлбэл, Оюу толгойн гэрээнд байгаль орчны нөхөн сэргээлтийг хугацаанд нь хийх, ус ашиглалтын мониторингийг одорхойлж, байгаль орчинд хоргүй усыг битүү циклээр ашиглах боломжууд тусгагдсан.
-Та Эх орны эрдэнийн сангийн хөрөнгийн дөрөвний нэгийг иргэдэд бэлнээр олгох талаар та ямар бодолтой байна вэ?
-Төрөөс иргэдийг ажилтай, орлоготой байлгах бодпого баримталж байгаа. Гэтэл хүмүүст бэлэн мөнгө өгсөн тохиолдолд энэ нь эргээд Монголын эдийн засагт сайн нөлөө үзүүлэх болов уу, эсвэл урд хөр-шийн хилийн боомтод хөрөнгө оруулалт болох уу гэсэн асуудал үүснэ шүү дээ. Хамгийн гол нь иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг еөг-шүүлэх сөрөг талтай. Тиймээс үүнийг олон галаас нь бодож, сайн хэлэлцэж байж шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Миний хамгийн гол баримталж байгаа зарчим бол газар доорх баялгаас олсон ашгаас эр-гээд байгаль орчинд зарцуулах ёстой гэж үздэг. Бид байгаль дэлхийдээ цагаан сүүгээ өргөдөг шигээ эх болсон нутгийнхаа унаган төрхийг хамгаалахад тодорхой хэмжээний хөрөчгийг зайлшгүй зарцуулах болно.