Монголын тал төслөөс нийт 5.0 тэрбум ам.долларын орлого хүртэх бол Хөрөнгө оруулагч 3.5 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна
Татварын орчин болон Оюу толгой төслийн эдийн засгийн үзүүлэлтийн талаар
Нэг. Хэлэлцээрийн үр дүнд татварын орчны талаар харилцан тохиролцсон зарим асуудлыг авч үзвэл:
2. Найман төрлийн татварыг тогтворжуулахаар тохиролцсон. Үүнд:
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
-Гаалийн албан татвар
-НӨАТ
-Онцгой албан татвар (автобензин, дизелийн түлшний онцгой татвараас бусад)
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
-Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр
-Үл хөдлөх хөрөнгийн албан татвар ЗБҮӨАТ болон түүнийг хүчингүй болгох тухай хууль
4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн үйлчлэлийн дүнд суутгах татварыг уг хууль /энэхүү Гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан/-д заасан хувь, хэмжээ түүний дотор Татварын ерөнхий хуулийн 2.2-т заасны дагуу хэрэглэх аливаа давхар татварын холбогдох гэрээнд заасан хувь, хэмжээний дагуу тооцохоор тохиролцсон.
5. ААНОАТ-ын хууль болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны 288 дугаар тогтоолын дагуу Оюу толгой төслийн Барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хүртэлх хугацаанд Хөрөнгө оруулагчийн хийсэн элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтын 10 /арав/ хувьтай тэнцэх татварын хөнгөлөлт олгохоор тохиролцсон.
6.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-т заасны дагуу болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 287 дугаар тогтоолоор тодорхойлох Хөрөнгө оруулагчийн татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлэн уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 8 /найм/ жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцохоор тохиролцсон.
7.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д заасны дагуу уул салбарын эцсийн бүтээгдэхүүнээс бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тохиролцсон. Ингэснээр хөрөнгө оруулагч нь НӨАТ-ын буцаан олголтыг авахгүй юм.
Хоёр.Оюу толгой төслийн эдийн засгийн үзүүлэлтийг авч үзвэл:
1.Төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээг ойролцоогоор 4.6 тэрбум ам.доллар байхаар тохиролцсон.
2.Төслийн хугацааны турш Оюу Толгой төсөлд нийт 12.0 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөөд байна.
3. Энгийн хувьцааны санхүүжилт нийт хөрөнгө оруулалтын зардлын 60 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсон. Үүний үр дүнд Засгийн газарт ногдох зээлийн дүн 1.7 тэрбум гэж тооцогдож байсныг ойролцоогоор 816 сая байхаар болж, Засгийн газрын хүлээх эрсдэлийг бууруулсан.
3.Төслийн санхүүжилтийг бие даан бүрдүүлэх боломжийг нээсэн.
4.Хөрөнгө оруулагч төслийн санхүүжилтийг босгох тохиолдолд хамтран оролцохоор тохиролцсон.
5. Төслийн хугацааны туршид дэлхийн зах зээл дээрх нэг тонн цэвэр зэсийн үнийг дунджаар 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход “Оюу Толгой” төслөөс төрөл бүрийн татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгийн орлогоор Монголын тал нийт 29.1 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байгаа бол Хөрөнгө оруулагчийн хувьд “Оюу Толгой” төслөөс нийт 25.7 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна.
6.“Оюу Толгой” төслөөс Монголын талын хүрэх 29.1 тэрбум ам.долларын орлогын 9.9 тэрбум төгрөгийн орлого нь “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын Засгийн газрын эзэмших 34 хувьд ногдох ногдол ашгийн орлого, 19.2 тэрбум төгрөгийн орлого нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх татварын орлогоос тус тус бүрдэхээр байна.
7.Засгийн газар болон Хөрөнгө оруулагчийн төслөөс хүртэх үр ашгийг өнөөгийн цэвэр үнэ цэнэд шилжүүлэн үзвэл Монголын тал Оюу Толгой төслөөс нийт 5.0 тэрбум ам.долларын орлого хүртэх бол Хөрөнгө оруулагч 3.5 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна. Үүнээс үзэхэд Монгол Улс Оюу толгой төслийн нийт ашгийн 59.0 орчим хувийг хүртэхээр байгаа бол хөрөнгө оруулагч төслийн нийт ашгийн 41.0 орчим хувийг хүртэхээр байгаа болно.
8.Дэлхийн зах зээл дээрх цэвэр эзсийн үнийг 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцвол “Оюу Толгой” төслийн хуримтлагдсан мөнгөн урсгал 2017 оноос эхлэн эерэг гарах тооцоотой байна.
9.УИХ-аар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу НӨАТ-ыг чөлөөлж, хөрөнгө оруулагчид НӨАТ-ын буцаан олголт өгөхгүй болсноор 268 сая ам. долларын нэмэлт орлогыг Монголын тал авахаар болсон.
10.Гаалийн албан татварыг хуулийн дагуу төлүүлэх болсноор 90 сая ам. долларын нэмэлт орлогыг авахаар болсон.
11.Ийнхүү татварын орлогыг нийтдээ 358 сая ам. доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэж байна (90+268=358 сая). Энэхүү татварууд нь төсөл эхэлмэгц Монгол Улсын төсөвт орж ирэх татварууд юм.
12.Засгийн газрын 250.0 сая ам.долларын үнэ бүхий, жилийн 3 хувийн хүүтэй бондыг Хөрөнгө оруулагч худалдан худалдаж, бондын эргэлтийн төлөлтийг хөрөнгө оруулагчийн төсөвт төлөх татвар, төлбөр, хураамжаас суутган тооцно.
13.Оюу Толгой төслийн цэвэр өнөөгийн үнэ цэнэ 4.1 тэрбум ам.доллар байна. Харин уг төслийн дотоод өгөөжийн түвшин нь 20.3%-тай байгаа нь төсөл өндөр үр ашигтайг харуулж байна.
14. Хэлэлцээрийн үр дүнд Засгийн газрын өгөөжийн өнөөгийн үнэ цэнэ 5,000.3 сая (58%), нэрлэсэн үнэ цэнэ 28,841.6 сая ам. доллар (53%) байхаар тооцоолж байсныг 5,040.7 сая (59%), нэрлэсэн үнэ цэнэ 29,084.6 сая ам. доллар (53%) болгож өсгөх боломжтой боллоо.