Оюутолгойн гэрээ байгуулах хугацаа хойшлогдлоо
2009.09.30

Оюутолгойн гэрээ байгуулах хугацаа хойшлогдлоо

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ өнөөдөр батлагдах тухай ярьж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон байна.


Хөрөнгө оруулалтын гэрээг монгол, англи хэлээр байгуулах ёстой юм. Үүний англи хувилбарыг нь сайтар нягтлан үзэх шаардлагын улмаас гэрээ хойшлогдсон байна.

Энэ хоёр хэлээр батлагдсан гэрээ хоёулаа ижил хүчин төгөлдөр байх ч ямар нэгэн маргаан гарвал Лондонгийн шүүхээр хэлэлцэх учир англи эхийг баримтална юм. Иймээс англи эх дээр маш хариуцлагатай ажиллаж, хоёрдмол утга гаргахгүйн тулд бараг үг үгээр нь тулгаж, мэргэжлийн хүмүүсээр хянуулж байгаа юм байна.

Урьдчилсан тооцоогоор гэрээ байгуулагдсанаар хоёр жилийн дотор хөрөнгөө босгох ажил явагдаж, дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрээ барьж байгуулаад, 2013 он гэхэд эхний бүтээгдэхүүн гарах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.