Ц.Даваасүрэн: Гадаадын хөрөнгө  оруулагчидад “хуулиа өөрчил” гэдэг буруу жишиг тогтоож байна
2009.09.30

Ц.Даваасүрэн: Гадаадын хөрөнгө оруулагчидад “хуулиа өөрчил” гэдэг буруу жишиг тогтоож байна

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд маргааш (өнөөдөр) гарын үсэг зурах тухай мэдээлэл байна. Засгийн газрын хүсэлтээр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж гэрээ байгуулах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлсэн ч өнөөдрийг хүртэл бүтэн сар өнгөрлөө. Ямар шалтгаанаар гэрээ байгуулах хугацаа сунжирсан юм бол?

-Гэрээ удааширсан талаар надад тодорхой мэдээлэл алга. УИХ-аар хэлэлцэх үед есдүгээр сард "Рио тинто", "Айвенхоу майнз" компанийн хооронд Оюутолгойд хөрөнгө оруулах талаар байгуулсан гэрээний хугацаа дуусна. "Рио тинто" гараад явлаа гээд л яаравчлуулаад байсан шүү дээ. Мэдэгдэл хийсэн хүнээс гэрээ яагаад удааширсан талаар асуувал дээр байх.

-Гэрээтэй холбогдуулж дөрвөн хуульд өөрчлөлт оруулсан. Гэтэл хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Иргэний нийгмийнхэн Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Энэ үндэслэлтэй юу ?

-Үндэслэл байгаа байх, Энэ том төслийн гэрээний асуудлыг эхнээс нь хуульд бүрэн нийцүүлэх хэрэгтэй гэдгийг бидний хэдэн гишүүд тавьсан ч сонсоогүй. Хуулийн дагуу шийдвэрлэх эхний шаардлага бол төслийн техник, эдийн засгийн үндэслэл манай тэрийн байгуулалтын аль нэг шатанд хэлэлцэж батлагдсан байх явдал юм. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх" боломж нээгдэх хуулийн нэг заалт энэ шүү дээ. Мөн аливаа хуулийн төсөл өргөн барихад холбогдох хуулийн өөрчлөлтийг хамт өргөн барих Дэгийн тухай хуулийг зөрчсөн. Хоёр хуульд ижилхэн заалт байхад нэг хуулийг нь хайхрахгүй үлдээчихсэн гээд хуультай холбоотой асуудлууд байгааг бид хэлэлцүүлгийн үед тодорхой ярьсан. Тодруулж хэлбэл, алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тухай заалт Татварын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн аль алинд нь байгаа. Хэрэв Цэц хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргавал чуулганы үеэр буруу тайлбар хийсэн нөхдүүд эвгүй байдалд орох биз. Хариуцлагатай ёс зүй байх ёстой, УИХ өөрөө хуулийг үл ойшоосон хандлага гаргавал хэн хууль биелүүлэх вэ.

Гадаадын хөрөнгө оруулагчийн хүссэнээр одоо үйлчилж байгаа хуулиуддаа өөрчлөлт оруулах нь дараа дараагийн стратегийн ордуудад хөрөнгө оруулагч "хуулиа зөрчил" гэсэн ижил шаардлага тавих боломж олгож байгаа юм. Энэ агуулгаар хуулийн өөрчлөлтүүд буруу жишиг тогтоосон. Уран ашиглахад ч иймэрхүү зүйл яригдаад эхэллээ шүү дээ.

-Хөрөнгө оруулалтын гэрээг цаашид сайжруулах шаардлагатай гэж үзсэн цөөн гишүүний нэг нь та. Гэрээнд ямар дутагдал байна гэж үзэж байсан бэ?

-Миний хувьд Оюутолгойн төсөл харилцан үр ашигтай байх хувилбараар хурдан хэрэгжээсэй гэж бодож байна. Ард түмэндээ хохиролтой шийдчихвэл 50 жил алдаагаа засах боломж бараг байхгүй. Ингэхгүйн тулд наад зах нь гурван зарчмын асуудлыг зөв шийдэх хэрэгтэй байсан. Нэн тэргүүнд ард иргэдийн хэлээд байгаа болон өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр чиглэл болгож байсан 50-иас доошгүй хувь эзэмших асуудлыг шийдэх ёстой. Хоёрдугаарт, гэнэтийн ашгийн татварыг бүрмөсөн тэглэж болохгүй байсан, Энэ бол үйл ажиллагааны сайнд бий болсон бус зэсийн эрэлт, хэрэгцээ, үнийн өсөлтөөс бий болсон орлогод тавьж буй татвар юм. Тиймээс үнийн өсөлтөөс бий болох гэнэтийн ашиг, орлогын 70 хувийг хөрөнгө оруулагч хүртээд өнгөрөх гэрээ болох гэж байна. Үүнийг үнийн өсөлтТэй уялдан өсч, буурч хөвдөг роялти авах замаар ч юм уу, ямар нэг байдлаар зохицуулах хэрэгтэй байсан, Гуравдугаарт, гэрээг наад зах нь 15 жилийн дараа эргэн харж алдаагаа засах боломжийг нээлттэй үлдээх байсчн. Эдгээр асуудлыг тусгалгүй гэрээ байгууллаа гэхэд араасаа нэхэлтэй, төвөгтэй хувь заяа угтана Төсөл хэрэгжихэд хүндрэлтэй.

-Гэнэтийн орлогын 70 хувийг хөрөнгө оруулагч хүртэнэ гэхээр цаана нь хэдий хэмжээний мөнгө яригдаж байна вэ?

-Хөлбөрчилсөн байдлаар тооцъё, Хөрөнгө оруулагчийн манай талд өгсөн техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоогоор бол нэг тонн зэсийн үнэ 4200 ам.доллар байхад Оюутолгойн төслөөс нийтдээ 98 тэрбум ам.далларын орлого олох юм. Зэсийн үнэ одоогийн төвшинд 6200 ам.доллар байна гэвэл 144 тэрбум долларын орлого олно. Үнийн зөрүү 46 тэрбум доллар, үүний 70 хувь 32 тэрбум долларыг хөрөнгө оруулагч буюу гадаадын тал хүртэх болж байгаа, Энэ мөнгийг иргэн бүртээ хувааж үзвэл 12 мянган ам.доллар ногдоно. Их мөнгө байгаа биз. Адаглаад талыг нь хүртэх үүднээс 50-иас доошгүй хувийг зардлаа нөхсөний дараа эзэмших асуудлыг гэрээнд тусгах ёстой. Энэ бол УИХ-ын 57 дугаар тогтоолоор өгсөн чиглэл. Энэ тогтоол хүчинтэй байгаа учраас гэрээ байгуулахад тусгах ёстой. УИХ-ын шийдвэр, хуулийн заалт зөрчсөн гэрээ байгуулбал шүүхэд очиход манай талд ашигтайгаар эргэх магадлалтай гэдгийг туршлагатай хөрөнгө оруулагч мэдэж л байгаа, Английн шүүхэд Марубенийг бид ингэж ялж байсан юм.

-Зэс цэвэршүүлэх үйлдвэр барихгүй бол зэсийн баяжмалаар дамжаад хамаг алтаа үнэгүй гаргачихна гэж болгоомжилж буй хүмүүс байна. Хэдий хэмжээний алтаа алдчих гээд байна вэ?

-Би тэдгээр хүмүүстэй санал нэг байгаа. Энэ чинь ээс, алтны орд шүү дээ. Нөөц агуулгаар нь авч үзвэл дэлхийд одоогоор ийм баян орд өлгө. Үнэхээр хосгүй баялаг. Эрүүл саруул ухаантай хэн ч хаяад явахгүй орд юм. Алтны нөөцийг эхний үед 800 тонн гэж байсан бол одоо 1000 хол гараад явлаа. Наад зах нь гучин ширхэг "Бороо гоулд"-тай тэнцэх хэмжээний алт Оюутолгойн ордод байна гэсэн үг. Баяжмалаар ачуулбал хэдэн арван "Бороо гоулд"-оо луйвардуулна даа, Тиймээс зэс цэвэршүүлэх үйлдвэрийн асуудлыг хойш тавилгүй шийдвэрлэх ёстой юм, Гэрээнд зарим заалтууд туссан байна лээ, Харин тодорхой болгох шаардлага бий,

-"Эх орны хишиг"-ийг олгоход энэ тосол хэр үүрэг гүйцэтгэх бол?

-Сонгуулийн үеэр бидний төсөөлж байсан хэмжээнд шийдэгдэж чадсангүй. Урьдчилгаа 250 сая өм.долларыг хүн амдаа хувааж үзвэл нэг хүнд
100 мянган төгрөг ногдож байгаа юм. 1.5 саяын арван хувьд ч хүрсэнгүй. Үйлдвэр маань 2012 оноос хойш ашиглалтад орно гэхээр энэ төслөөс лав үүнээс өөр хувь нэмэр харагдахгүй байна. Ирээдүйн орлогыг нь барьцаалж гадаадаас зээл авч "Эх орны хишиг"-ээ хүртээж болох юм, Харин урьдчилгаа 250 сая ам.долларын зээлийг хэрхэн зарцуулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас 2010 оны төсөв хэлэлцэх үед эцэслэн шийдэх ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.