68 хувь, ус хоёр үлдэж, орлогын албан татвар, авто зам хоёр батлагдлаа
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж Оюутолгойн ашиглалтын гэрээтэй холбоотой зарим хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ
УИХ-ын Байнгын хороодоор өчигдөр хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирж буй хуулийн төслүүдийг гишүүд үдээс өмнө нэлээд шуурхайлан авч хэлэлцсэн юм. Анхны хэлэлцүүлэг хийж, санал дүгнэлтээ гаргасан Төсвийн байнгын хорооныасуудал болох Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд эхлээд хэлэлцэв.
Ц.Даваасүрэн: -Өчигдөр Төсвийн байнгын хорооны хурал дээр Н.Батбаяр гишүүний зарчмын зөрүүтэй саналыг холбогдох асуудалд хамаагүй гэж үзсэн. Төсөл санаачлагчийн саналаас зарчмын зөрүүтэй санал хураалгаад тэр нь цөөнх болсон тохиолдолд УИХ-аар хэлэлцүүлэх эрхтэй. Тэрийг нь Байнгын хорооны даргыг албан ёсоор орлож байгаа Д.Хаянхярваа гишүүн та боогдуулаад байна
Д.Хаянхярваа:-Хуулийн хүрээнд л болсон асуудал. Н.Батбаярын цөөнх болсоныг сая уншсан Байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсан шүү дээ.
Д.Тэрбишдагва:-Хэлэлцүүлгийн явцад ажаад байхадорж ирсэн асуудлыг ер нь бол тулгах маягаар байгаа. Гэрээг тэртээ тэргүй батлана гэсэн санаагаар хийчихээд бидэнд тулгаад байгаа нь харамсалтай. Ингэхэд ер нь 68 хувийг тэглэх асуудлаар 2012, 2013 он хүртэл Монгол Улсад ашигтайгаар хойшлуулах чиглэлээр санал хураалгасан гишүүд байна уу?
-Д.Хаянхярваа: Засгийн газар 68 хувийг нөхөх тал дээр 2013 он хүртэл авч үзнэ. Юугаар чухам орлуулах, бууруулж болох вэ гэсэн чиглэл бүхий асуулт гарч байсан.
Д.Дэмбэрэл:-68 хувийн татварыг орлох асуудлыг 10-р сард оруулж ирэх хэмээн протоколд тэмдэглэх нь зөв байх
Үүний дарааЗарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны дараагийн хэлэлцсэн асуудал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байлаа. Төсвийн байнгын хороогоор өчигдөр хэлэлцсэн анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлтийг уншиж сонсгосны дараа гишүүд асуулт тавьж эхэлсэн юм.
Б.Бат-Эрдэнэ:-Алдагдал гэж яриад байгаа. Тэр алдагдлыг чинь 8 жилийн дараагаас төлөөд эхлэх юм байгаа биз дээ?
С.Баярцогт:-2013, 2014 онд алдагдалтай ажиллахаар байгаа ч үүнийгээ дараагийн 8 жилд нь хувааж алдагдалгүй болох тооцоо байгаа.
Ц.Мөнх-Оргил:-Засгийн газрын оруулж ирсэн хувилбар нь 8 жил гээд ойлгомжтой байсан. Гэтэл одоо 4-8 жил гээд Байнгын хороо оруулаад ирлээ. Энэ ойлгомжгүй үндэслэлээ тайлбарлаж өгөөч. Төсөл болгоноос ингээд жил тогтоогоод яваад байвал Засгийн газар үүнд нь анхаарал тавих болоод байна. Татварын хууль хамгийн ойлгомжтой байх ёстой шүү дээ.
Д.Хаянхярваа:-4-8 жил гэдгийг Байнгын хороон дээр нэлээд ярьсан. Энэнээс болоод татвар хураахад зохисгүй байдал үүснэгэж яригдсан ч З.Энхболд гишүүний зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Татварын хууль ойлгомжтой байх хэрэгтэй гэдэгт санал нэг байна.
Ц.Даваасүрэн:-Татварын хуульдаа өөрчлөлт оруулж болсон юм чинь Ашигт малтмалын хуулинд бас болно гэж бодожбайгаа.
С.Баярцогт:-Засгийн газар дээр ярьсан хоёр хууль зөрчилтэй орж ирээгүй. Татварын хуулийг төсвийн жилтэй бид холбон оруулж ирсэн байгаа.
Л.Гүндалай:-Засгийн газар хөрөнгө оруулагч талтай удаа дараа хэлэлцээр хийж, тодорхой өөрчлөлт авчирчбайгаа нь сайшаалтай. Уг нь 68 хувийн татварыг тодорхой хэмжээгээр байлгаж байсан болзүгээр байлаа. Гэхдээ энэ гэрээг миний зүгээс олонхийн саналыг дагаж дэмжээд байгаа. Харин өнөөдрийн энэ татварын хөнгөлөлт тэмээн дээрээ ямаа нэмж өгч байгаа юм шиг харагдаж байна. Бид ингэж хөрөнгө оруулагчийн аманд нь унаж өгөх хэрэг байна уу. Ер бол Айвенхоу Майнз-ийг ашиггүй ажиллана гэж бодохгүй байна. Д.Тэрбишдагва:-Бидний ингэж янз бүрээр саналаа хэлж байгаа маань гэрээг улам л сайжруулах тал дээр дуугараад байгаа гэдгийг гишүүд ойлгож байгаа байх л даа.Рио Тинто-г гурав дахь хөршөө гэж яриад байна. Гуравдахь хөрш хэмээн ярихаарбол өөр зүйл гэж би бодож байна. Татварын тогтвортой байдал, татварын хөнгөлөлт чинь Монгол Улсыг харж үзээд байна уу, гаднын компанийг харж үзээд байна уу? Ер нь хийж байгаа гэрээг дахин нягталж үзэх шаардлагатай.
С.Баярцогт:-Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нь Тогтвортой байдлын гэрээний томсгосон хувилбар. Өмнө нь тогтвортой байдлын гэрээгээр зөвхөн татварын орчинг тогтворжуулдаг байлаа. Одоо бол нэлээд лавшруулж өгсөн байгаа. Гэрээнд заасан 2007 оны нэгдүгээр сарын 01 гэсэн нь манайд илүү ашигтай. Санхүүгийн 3 жил, түүнээс цааш 5 жил гээд Монгол Улсад ашигтай үйлчилнэ. Хуулийн зөрчил байхгүй.
Гишүүдийн эдгээр асуулт, хариултын дараа Байнгын хорооны санал дүгнэлтийн дагуу зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явагдаж, З.Энхболд гишүүний гурван санал дэмжигдсэн юм. Мөн Н.Батбаяр гишүүний“ Хуулийн нэгдүгээр зүйлийн нэг дэх заалт, 20-р зүйлийн 20-ийн 3 дахь хэсэгт үг нэмэх саналыг Байнгын хороо дэмжсэнийггишүүд 68.3 хувийн саналаар дэмжив. Түүнчлэн С.Баярцогт гишүүний санал ч дэмжлэг авсан юм.
Харин Ашигт малтмалын хуулийн 61.4-ийг /2 жил гэдгийг/ өөрчлөх үлдлээ.Засгийн газар намар энэ дээр санал оруулж ирэхийг протоколд тэмдэглэх нь зүйтэй хэмээн спикер хэлж байв.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар гишүүдийн 86.9 хувь нь зөвшөөрч, уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр ньбаталлаа.
Үдээс өмнөх хуралдааны бас нэгэн анхны хэлэлцүүлгээр батлагдсан хуулийн төсөл бол Автозамын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл байлаа.Энэхүү хуулийн төслийг гишүүдийн 88.3 хувийн саналаар баталсан юм.
Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Гүндалай, Д.Энхбат нар асуулт тавьж, санал хэлж нэлээд шүүмжлэлтэй хандсан.
Эрхэм спикер БОХХАА-н Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж дууссаны дараа Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйнБайнгын хороонд шилжүүлэхээр болсныг мэдэгдлээ.
Дараа нь нэгдсэн хуралдаанаар Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр зохиож байгаа ажлынх нь талаар Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн сайд С.Баярцогт нарын мэдээллийг сонссон юм.