Оюутолгой гэрээнд гарын үсэг маргааш зурна
Удаан хүлээсэн Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээнд маргааш гарын үсэг зурахаар болжээ. Өмнө нь Сангийн сайд “гэрээнд гарын үсэг зурах сүүлчийн хугацаа энэ сарын 30” хэмээж байсан билээ. Гэрээнд гарын үсэг зурах ажлын хэсэг гэрээний Англи, Монгол хэлээр текстэд дээр ажилласан байна. Энэ тухай Эрдэс Баялаг, эрчим хүчний сайд “Өмнө нь англи, монгол хэлээр бичсэн текст зөрсөн тохиолдол гарсан, англи хэлээр бичсэн гэрээг мөрдөнө гэснээс асуудал үүссэн. Ийм түүхийг давтахгүйн тулд бүх зүйлийг нягталж байна” гэлээ.
Гэрээнд Монголын талаас Сангийн сайд, Эрдэс Баялаг Эрчим хүчний сайд, Байгаль Орчин аялал Жуулчлалын сайд нар гарын үсэг зурах юм.