Өнөөдөр Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно
2009.10.05

Өнөөдөр Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно

Оюу толгойн ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслол 2009 оны 10 дугаар сарын 6-ны 15 цагт Төрийн ордны Их танхимд болох ажээ.
Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хөрөнгө оруулагчдыг төлөөлж, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурна.

Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талыг төлөөлж ”Эрдэнэс Эм Жи Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. Энэбиш, Хөрөнгө оруулагчдыг төлөөлөн “Айвенхоу Оюутолгой /Би Ви Ай/ Лимитед” компанийн эрх зүйн асуудал хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фониани, “Оюутолгой Нидерланд Би Ви” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал нар зурна.

Урьдчилгаа төлбөрийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал нар гарын үсэг зурна.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, УИХ, Засгийн газрын гишүүд болон Төрийн өндөр албан тушаалтнууд, Аж ахуйн нэгж, ТББ, иргэдийн төлөөлөгчид оролцоно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.