Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх олгов
Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийн хоорондын Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрх олгох асуудлыг 10 дугаар сарын 6-ны ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд тогтоол гаргахаар болов.
Тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк”, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийн хоорондын Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрыг төлөөлж, гарын үсэг зурах эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт олгов.
Мөн “Айвенхоу майнз Монголиа Инк” ХХК-ийн Хувь нийлүүлэгчийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай хэлэлцээд эрхийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишт, Урьдчилгаа төлбөрийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд С. Баярцогтод тус тус олгов.