С.Баярцогт: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцээд шийдвэр гаргасны дараа дахиж танилцуулахаар болсон
Засгийн газар өчигдөр ээлжит бус хуралдаанаа зарлан хуралдуулж Оюу толгойн гэрээний төслийн талаар хэлэлцсэн байна. Хуралдаан өндөрлөсний дараа Сангийн сайд С.Баярцогт мэдээлэл хийсэн юм.
-Ээлжит бус хуралдаанаар Оюу толгой төслийн талаар хэлэлцээд ямар шийдвэрт хүрэв?
-Энэ удаагийн хуралдаанаар Оюу толгой төслийн гэрээний асуудалтай холбогдуулж.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. 2009 оны наймдугаар сарын 11-ний өдөр Үндэсний аюулгүуй байдлын зөвлөл хуралдаж, таван зүйлийг баталгаажуулж танилцуул гэсэн даал-гавар өгсөн юм. Ажлын хэсэг дээрх таван асуудлыг тодорхой болгоод хүргүулсэн. Гэвч дахин есөн асуудлыг илүү ойлгомжтой, тодорхой болгох үүргийг өгсөн. Энэ бүх даалгаврыг нь Засгийн газраас томилсон ажлын хэсэг тодорхой болгож, бүрэн хэрэгжүүлсэн. Үүнийгээ өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах шийдвэр гаргалаа. Мөн Оюу толгой төслийн гэрээг бүхэлд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцээд шийдвэр гаргасны дараа дахиж танилцуулахаар болсон.
-Хөрөнгө оруулагч талаас хэд хэдэн асуудлын талаар тайлбар ирүүлэхийг шаардсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Зарим зүйлийг тодорхой болгох үүднээс "Рио тинто" группээс тодорхой хэмжээний материалуудыг нэмэлт маягаар ируүлэхийг шаардсан юм. Тэд бидэнд хангалттай материалыг ирүүлсэн.
-"Айвенхоу майнз лимитэд" компанийн гүйцэтгэх захирал Жон Макейн мэдэгдэл хийсэн байсан. Энэ талаар ажлын хэсэгт мэдээлэл ирүүлсэн болов уу?
-"Айвенхоу майнз лимитэд" компанийн гуйцэтгэх захирал Жон Макейн өнгөрсөн сарын 23 -ны өдөр мэдэгдэл хийсэн. Манай ажлын хэсэг энэ асуудалтай нь холбогдуулан тайлбараа ирүүлэхийг шаардсаны дагуу тэд дэлгэрэнгүй материал ирүүлсэн.
-Манай тал ямар тайлбар ирүүлэхийг шаардсан юм бэ?
-"Айвенхоу майнз лимитэд", "Рио тинто" группийн зарим шаардлагатай зохион байгуулалтын бүтэц, эзэмшиж байгаа лицензүүд, хөдөлгөөний талаар мэдээллийг ирүүлэхийг хүссэн. Хувь эзэмшигчдийн хувь хэмжээний галаар гээд л. Бид энэ талаар дэлгэрэнгүй тайлбарыг хөрөнгө оруулагч талаас аваад нэгтгэсэн байгаа. Үүнийгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах гэж байна.
-Тэгээд Жон Макейн ямар тайлбар илгээсэн бэ?
-Оюу толгой төслийн санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэн байна лээ. "Рио тинто" групптэй хийж байгаа хэлцлийн талаар. Хэлцлийн хоёрдугаар үе шат дуусахад Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, Оюу толгой төслийн ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа "Айвенхоу майнз лимитэд" компанийн 43.1 хувийг "Рио тинто" групп эзэмших юм байна лээ. Мөн 2009 оны аравдугаар сарын 27-ны өдрөөс эхлээд менежментийн эрхийг нь авч байгаа гэсэн. Хэрэв нэмэлт хувьцаа гаргавал нийт хувьцааны 9.9 хувиас, нийт сонирхож байгаа этгээдэд оногдох хувьцааны хэмжээ таван хувиас хэтрэхгүй байна. Яагаад гэвэл эзэмших хувиа нэмэгдүүлж байгаа учир "Рио тинто" групп хориг тавих эрхтэй болж байна гэсэн үг. Мөн түүнчлэн "Айвенхоу майнз лимитэд" компанид Оюу толгой төслийн удирдлагын менежментийг
хэрэгжүүлэх эрхийг энэ сарын 27-ноос шилжүүлэхээр тохиролцсон байна лээ.
-Тэгээд хэзээ Оюу толгойн гэрээний төсөлд гарын үсэг зурах юм бэ?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэний дараа Оюу толгой төслийн гэрээнд гарын үсэг зурах өдрөө товлоно. Тиймээс хэдийд гэдгийг одоогоор хэлж мэдэхгүй байна.
-Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын лиценз эзэмшигч нийт хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр зарна гэж тусгасан байгаа. Гэтэл энэ асуудлыг өөрчилж тусгасан юм уу?
-Бид гурван гэрээнд гарын усэг зурах юм. Тодотгож хэлбэл, Хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар Оюу толгойн ордын ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа талтай зурна. Энэ нь татварын болон уйл ажиллагааны орчинг тогтворжуулсан гэрээ байна гэсэн үг. Мөн хувьцаа эзэмшигчдийн гэрээг байгуулах юм. Энэ гэрээнд хувьцаа эзэмшиж байгаа этгээдүүд өөртөө оногдож байгаа үүргээ яаж биелүүлэх вэ гээд асуудлыг тодорхой тусгана. Тиймээс Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжих асуудлыг энэхүү гэрээнд тусгасан байгаа. Дараа нь урьдчилгаа төлбөрийн гэрээг ч тусад нь байгуулна.
-Хөрөнгөоруулагчтал урьдчил-гаа мөнгөө шилжүүлэх боломжгүйгээс болоод гэрээнд гарын үсэг зурахгүй хойшлогдоод байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн юмуу?
-Энэ үндэслэлгүй мэдээлэл байна. Гэрээнд гарын үсэг зурахгүй хойшлоод байгаа нь хөрөнгө оруулагч талаас бус манай талаас шалтгаалж байгаа. Техникийн шинжтэй хийх ажил их байгаа учраас хугацааг хойшлуулаад байгаа юм.