"Рио Тинто" Брет Клейтон: Айвенхоу Майнз болон Монгол Улсын Засгийн Газар хоёр туйлын тохиромжтой түн
Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах ёслол дээр Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтоны хэлсэн үг .
Ноён
Eрөнхийлөгч, Eрөнхий сайд, Сайд нар,Улсын Их Хурлын Дарга, гишүүд, ноёд хатагтай Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Би өнөөдөр энд Рио Тинто компанийн түнш Айвенхоу Майнзын хамт Оюу Толгойн зэс-алтны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолд хүрэлцэн ирээд байгаадаа баяртай байна.
Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз болон Рио Тинто компанийн зугээс энэхүү гэрээг боловсруулахад олон жил ихээхэн хичээл зүтгэл гаргаж ажилласны амжилтыг тэмдэглэх үйл явдал болж байна.
2006 онд анхны хөрөнгө оруулалтаа энэ төсөлд хийснээс хойш би энэхүү гэрээний яриа хэлэлцээрт өөрийн биеэр оролцож Монголд олон удаа ирж байсан болохоор өнөөдөр энд байгаадаа сэтгэл бур ч их хангалуун байна. Айвенхоу болон Рио Тинто компаниуд тэдний Монгол дахь багийнхан өнөөдрийн энэ амжилтад хүрэхийн төлөө маш сайн ажиллаж ирсэн тул би тэдэнд талархалаа илэрхийлмээр байна.
Өнөөдөр бид Оюу Толгойн төсөлд оролцож буй бух талуудад харилцан ашигтай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын усэг зурснааруг ордыг ашиглах үйл явцад чухал ач холбогдол бүхий алхам хийлээ. Ингэснээр бид миний баттай итгэж байгаагаар дэлхийд ашиглагдаагүй байгаа хамгийн шилдэг зэсийн орд дээр хамтран ажиллах гэж байна.
Рио Тинто 2006 оны 10 сараас эхлэн Оюу Толгой төсөлд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Айвенхоугийн тэргүүн Роберт Фрийдланд болон түүний багтай бид өнгөрсөн гурван жилийн туршид бат бэх, нэгдмэл байр суурьтай харилцаж ирсэн бөгөөд бид хамтын ажиллагаагаа цаашид улам бэхжүүлэхийн төлөө байна.
Оюу Толгой төсөл нь Рио Тинтогийн томоохон, урт хугацааны, өрсөлдөх чадвартай хүдрийн ордод хөрөнгө оруулдаг стратегийг харуулж буй шилдэг жишээ юм.
Оюу Толгойн одоогийн хүдрийн нөөц болон ашигт малтмалын баялагийн хэмжээ ба зэрэглэл нь дээд зэргийн гэдэг нь аль хэдий тогтоогдсон төдийгүй цаашид ч хайгуулын их ирээдүй харагдаж байгаад бид сэтгэл өндөр байгаа. Бид Оюу Толгойг тун удахгуй дэлхийн хэмжээний уул уурхайн бус болох бүрэн боломжтой гэж үздэг. Ирэх хэдэн арван жилүүдэд бид Та бүхний Монгол дахь түнш байх болно. Энэ ажилд мэдээж их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд, энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээ нь тэр хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхэд томоохон алхам болж байна.
Оюу Толгой төсөл нь түүний бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт хийж буй хоёр тал болон Монголын ард түмэнд харилцан ашигтай боломж олгох болно.
Оюу Толгойн хэмжээний уурхайг хөгжүүлэх нь орон нутаг, түүний ойр орчмын бус нутаг, тэр ч байтугай нийт Монголын ард түмэнд өсөн дэвжих баттай суурь болж чадах юм. Оюу Толгой нь хэтдээ уурхайн ажилчид, уурхайтай шууд холбоотой нутгийн оршин суугчид болон манай уйл ажиллагаатай шууд бус холбоотой хүмүүс, үйлдвэрийн салбаруудад урт хугацааны турш нийгэм, эдийн засгийн ихээхэн ашиг тус авчрах болно.
Бид өнөөдрийн Оюу Толгой болон 20 гаруй жилийн өмнө бидний анхлан хөрөнгө оруулж байсан Чилийн Эскондида зэсийн уурхай, мөн саяхан Мадагаскарт хэрэгжүүлж эхэлсэн төслүүд хоорондоо төстэй байгааг олж харсан. Тэдгээр уурхайнууд Чили, Мадагаскарт хүчтэй, тогтвортой ашигт малтмалын үйлдвэрүүд хөгжихөд тус нэмэр болсон. Тэдгээр уурхайнууд нь мөн ажил олголт, ажиллах чадварыг дээшлүүлэх сургалт, экспортын өсөлт, байгаль хамгаалал болон олон хэрэглэгчтэй дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэт үндэсний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч салбаруудын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Рио Тинтогийн олонд танигдсан шинэ тулгар төслүүдийг тогтвортой хөгжүүлдэг туршлага нь зэсийг шинэлэг дэвшилттэй аргаар олборлон боловсруулах технологийн мэдлэг туршлагатай маань нийлээд биднийг Оюу Толгойг ашиглалтад оруулах төсөл дээр Айвенхоу Майнз болон Монгол Улсын Засгийн Газартай хамтран ажиллах туйлын тохиромжтой түнш болгож байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Эцэст нь Монгол улсын Засгийн Газар, Монголын ард түмнийг төлөөлөн энэхүү төслийн маань шинэ түнш болж байгаад Рио Тинто болон Айвенхоугийн нэрийн өмнөөс би тун баяртай байна. Бид ил тод байдал, хундэтгэл, нэгдмэл хүсэл дээр тулгуурласан урт хугацааны, харилцан өгөөжтэй харилцааны төлөө, Монгол Улс, түүний ард тумний эрх ашгийн төлөө энэхүү чухал төслийг аль болох хурдан хэрэгжүүлэх нэгдмэл зорилгын төлөө байна.
Баярлалаа.