Өнөөдөр Оюутолгойгоос 100 сая ам.доллар орж ирэх сүүлийн өдөр
2009.10.20

Өнөөдөр Оюутолгойгоос 100 сая ам.доллар орж ирэх сүүлийн өдөр

Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ батлах ёслол дээр гурван гэрээг үзэглэн баталгаажуулсан билээ. Тэрхүү гурван гэрээний нэг болох Урьдчилгаа төлбөрийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, “Айвенхоу майнз Монгол Инк” ХХК-ын ерөнхий захирал Кит Маршал нар гарын үсэг зурсан юм.

Энэ гэрээ ёсоор Монгол улсад Урьдчилгаа төлбөр 250 сая ам.доллар хөрөнгө оруулагчид өгөх ёстой бөгөөд мөнгө гурав хуваагдан манай “халаасанд” орох юм. Эхний 100 сая ам.доллар нь гэрээ баталагдаснаас хойш  14 хоногийн дотор буюу энэ 10 сарын 20 /өнөөдөр/ гэхэд орж ирэх ажээ. Харин хоёр дах хэсэг болох 50 сая ам.доллар нь 2010 оны 4 сарын 20 гэхэд орж ирэх бол сүүлийн 100 ам.доллар нь 2011 оны 10 сарын 20 гэхэд орж ирж дуусах юм байна.

Энэ талаархи ямар нэгэн мэдээлэл өнөөдөр Сангийн яамнаас гарна гэдэгт итгэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.