Н.Энхбаяр хэргийг 12-р сард шүүнэ
Н.Энхбаяр
2012.10.26

Н.Энхбаяр хэргийг 12-р сард шүүнэ

Анхан болон давж заалдах шатны шүүхээс авлигын хэргээр дөрвөн жилийн ял сонссон  МАХН-ын дарга Н.Энхбаяр Дээд шүүх буюу хяналтын шатны шүүхэд  хандахаа мэдэгдээд байгаа.

Өдгөө Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдлоо хүргүүлсэн эсэхийг түүний өмгөөлөгч С.Нарангэрэлээс тодруулахад “ Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа анхан шатны шүүхэд гомдлоо хүргүүлдэг. Энэ дагуу өнгөрсөн баасан гаригт гомдлоо Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн. Бидний өргөдөл очсоноос арав хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлэх ёстой. Дээд шүүх гомдлыг хүлээн аваад 30 хоногийн дотор хурлыг товлох ёстой” гэв.
Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаярын гаргасан гомдлыг Дээд шүүх хэзээ хэлэлцэхээ ирэх арванхоёрдугаар сарын эхээр товлох юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.