Ч.Улаан: Ний нуугүй хэлхэд Ц.Нямдорж өшөө хорсол, атаархлаар өлсчихсөн хүн
УИХ-ын дэд дарга Ч.Улаантай ярилцлаа.
-УИХ-ын дэд дарга боллоо. Таны ажил юунаас эхлэх бол?
-УИХ-ын дэд дарга гэдгийг би их хариуцлагатай ажил гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл дэддарга бол төр. нам, эвсэл,нийгмийг хооронд нь холбох гол гүүр байх. Тэртусмаа энэ удаагийн УИХ их онцлогтой. Аль ч нам дангаараа олонхи болоогүй, эвсэж, хамтарч ажиллах нөхцөл байдал бий болсон. Өнөөдөр УИХ-д хоёр намын бүлэг байна. Уг нь бол үлдсэн нэг нам нь бүлэг байгуулах бололцооны эрхийг ард түмнээсээ авсан. Харамсалтай нь өөрсдийнх нь явуулсан харалган бодлогын улмаас булгээ баталгаажуулж чадалгүйгээр хуулийн хязгаарлалтад орчихлоо. Энэ бол туйлын хариуцлагагүй явдал. Тиймээс энэ хүчнүүд хоорондоо ухаалгаар хамтарч ажиллан, Монгол төрийн тогтворгүй байдал, үр ашигтай ажиллах нөхцөл, тэнцвэрийг хадгалах нь юу юунаас чухал. Энэ чухалүүргийг гүйцэтгэхэд УИХ-ын дэд дарга гол үүрэгтэй гэдэг талаас нь би үүнийг өндөр хариуцлагатай алба гэж ойлгож, хүлээж авч байгаа.- Таныг дэд даргаар томигдсоноос хойш УИХ-ы үйл ажиллагаа харьцангуй жигдэрч байна. Гэхдээ өнгөрөгч долоо хоногийн эхэн үед байдал нэлээд ээдрээтэй 6айсан шүү?
-Сонг уулийн дараа төр засгийг байгуулах талаар олонхи болоогүй ч гэсэн хамгийн олон суудал авсан улс төрийн хүчинтэй хямтарч ажиллая, ард түмний сонголтыг баталгаажуулъя, намуудын мөрийн хөтөлбөрт тусгасан ард түмний хүсэн хүлээсэн зориултуудыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлье гэж манай "Шударга ёс" эвсэлд зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг ахлах үүргийг надад ногдуулсан. Уг ажлын хэсэг cap гаруйн хугацаанд бусад эвсэх намуудын ажлын хэсэгтэй хамтарч ажилласнаар өнөөгийн улс төрийн байдлыг цаашид тасралтгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүл сэн тогтолцоонд хүрч чадлаа. Хуулийн дагуу, олон улсад байдаг парламентийн засаглалын нийтлэг жишгийн дагуу олонхи нь ачаагаа үүрч, хариуцлагаа хүлээдэг. Харин цөөнх нь хяналтаа тавьж, алдаа гарахаас сэргийлэн хамтарч ажилладаг жишгээ дагаж мөрдөх нөхцөл бүрдлээ гэж үзэж байна.-Өнгөрөгч пүрэв гаригт Засгийн газрын тэргүүнийг томиллоо. Засгийн газраа байгуулах ажил одоо л эрчимжих нь?
-Төр засгийг аль болох хурдан бүрдүүлж, үйл ажиллагааг эхлүүлэх явдал нь нэн чухап, тулгамдсан зорилт. Өөрөөр хэлбэл, ард түмэн шийдвэрээ нэгэнт гаргачихсан. Одоо харин үүнийг бодитой ажил хэрэг болгох ажлыг бид удаашруулж, саатуулах ёсгүй. Тиймээс айлыг томилох ажилд манай "Шударга ёс" эвслийнхэн нэлээд санаачилгатай ажиллалаа. Нөгөө талаас өмнө нь эрх барьж байсан МАН нийгмийн дунд хүлээн зөвшеөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээг дагаж мердөгүй харалган бодлого үйл ажиллагаа яь байгаа нь харамсалтай. Тухайлбал, УИХ сонгогдчихоод, дотоод бутэц нь шинээр бүрэлдчихээд байхад Засгийн газар хөрөнгө мөнгө шийдэх, боловсон хүчний халаа сэлгээ хийх шийдвэр гаргаад байгаа нь зохимжгүй. Ер нь соёлтой ертөнцөд бол сонгууль зарлагдаж, төр засгийн удирдлагад өөрчлөелт орох нь тодорхой болсон үед гүйцэтгэх засаглал дээрх хэлсэн асуудалтаи холбоотой шийдвэрүүдийг гаргадаггүй. Гэтэл манайхан улс төрийн энэ жишгийг дагахгүй, нийгэмд таалагдах гэсэн ч юмуу дараагийн засагг дарамт болох УЙЛ ажиплагаа явуулж байгаа нь зохисгүй. Тийм учраас аль болох төр засгаа хурдан хугацаанд эмхлэн байгуулах шаардлагатай байсан. Энэ үүднээс бид Засгийн газрыг хурдан байгуулах ажилд гэрээ-нийхээ дагуу үүргээ хүлээж, шуурхай хандаж оролцсон. Энэ бол нийт монголчуудын эрх ашипг нийцсэн үйл ажиллагаа гэж бид бодож байгаа.-Ерөнхий сайдыг томилох хуралдааны үеэр зарим гишүүд хэлэлцэх асуудалдаа бус өөр зүйлд анхаарал хандуулж баисан?
-Мэдээж хэрэг Засгийн газраа байгуулах гэж байгаа үйл ажиллагаа таалагдахгүй байгаа хэсэг бүлэг хүмүүс байсан байна. УИХ ын хуралдаанаар Засгийн газрын тэргүүний тухай асуудал хэлэлцэж байхад огт өөр асуудал ярьж дүйвүүлж нам эвсэл, хүмүүс рүү дайрч давшилж овилгогүйтэж байна лээ. Үүний тодорхой жишээ нь Ц.Нямдорж. Ер нь бол нийгмийг цөөхөн хүмүүс бохирдуулж явдаг шvv дээ. Бид асуудалд их хүлээцтэй хандаж ирсэн. Ер нь бол биднийг олон удаа элдвээр хэлж байгаа. Гэхдээ монголчуудын нэг сайхан үг бий, "Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг юм" гэж Ц.Нямдорж гишүүний хувьд тэрхүү хуралдаан дээр нэлээд зүйлийг ярьснаараа энэ хүн хэн бэ гэдгээ ард түмэнд өөрөө таниулчихлаа. Ний нуугүй хэлэхэд энэ хүн бол өшөө хорсол, атаархлаар өлсчихсен хүн байгаа юм. Тиймээс ч хэдэр ярдаг зан, харалган богинохон бодлогоороо өөрийнхее намд тус нэмэр болохоосоо нэрмээс болох нь их болчихсон байна. Уг нь бол өдий олон жил улс төрд явсан хүн нөхцөл байдлыг өөрөе ойлгоод үйл ажиллагаандаа зохицуулалт хийх ёстой юм. Гэтэл түүнд эрүүл саруул ухаан, уян хатан ухаалаг зохицуулалт жолоодлого захиргаа нэгэнт байхгүй болжээ. Ичих ичгүүр ч үгүй юм байна. Тормозгүй машин ямар аюултай байх вэ. Тэгээд бүр жолоон дээр нь хэвийн бус хүн сууж байвал юу болох вэ. Ер нь улс төрд олон жил зүтгэсэн туршлагатай хүмүүс нийгэмдээ, хойч үедээ эерэг нөлеө үлгэр жишээ үзүүлэх ёс үүнийг Ц.Нямдорж ойлгох хэрэгтэй гэдгийг зориуд хэлмээр байна.-Та бүхнийг урвагч тун удахгүй Н.Алтанхуяг Ерөнхий сайдын бөөр рүү хутга зоочихоод явна. Харж л байгаарай гэж байсан ?
-Өдий насны хүн үргэлж л хутга зооно, буудна цорбинкдоно, устгана зайлуулна гэж ярих нь ямар вэ гэдгийг ядаж бодох хэрэггэй дээ. Юманд утга учир билэг дэмбэрэл, хол ойрын үр дагавар гэж байдгийг ойлгодоггүй нь харамсалтай. Урвагч шарвагч гэнэ үү. Ер нь хэн хэнээс урвасан юм. Бодъё л доо. Биднийг наиаасаа урвасан гээд байгаа юм уу. Би анх ямар намд элссэн тэр намдаа л байж байна шүүдээ. 1981 оны тавдугаарын сарын 1-ний өдөр би МАХН-д элссэн." Өөрийнхөө итгэл үнэмшлээр үйл ажиллагаа, дү-рэм журмыг нь хүлээн зөвшөөрч энэ намын тө-лөө тууштай тэмцэнэ, ийм үзэл бодолтой хүмүүстэй хамтарч ажиллана гэж элссэн юм. Өнеөдер би энэ үзэл бодолдоо үнэнч хэвээрээ л байгаа.Гэтэл Ц.Нямдорж ямар намд байгаа юм. Анх элссэн нам нь мөн юм уу. Ц.Нямдорж анх МАН-д. элссэн юм уу. Дарга дагаж далдаганаж, олигархи дагаж омойтож яваад МАН д орчихсон яваа юм биш биз дээ. Ингээд бодохлоор харин хэн нь хэнээсээ урваад байгаа бол доо.
Ер нь хамгийн муухай юм бол хүн өөрөө өөрөөсөө урвах явдал гэж би үздэг. Орчин нөхцөлдөө тааруулж, өөрөө өөрийгөө худалдаж байгаа бол тэр харин том урвалт. Тиймээс ч нөгөө талаас нь бодоод үзвэл би намаас гарч өөр намд орохыг урвалт гэж үзэхгүй байна. Нам гэдэг бол үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Гэтэл үзэл бодол таарахгүй бол яах юм бэ. Өнөөдөр МАХН-ыг зарим хүмүүс нэрийг нь солиод, үзэл баримтлал үнэт зүйлсийг нь үгүй хийхийг санаархаж огт танигдахгүй нам болгохыг оролдлоо шүү дээ. Монголын тусгаар тогтнол, ард түмний сайн сайхны төлөе нам байсныг одоо тэд хувь, хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө хөөцөлддөг, албан тушаал эрх мэдлийн төлөө, өнгө мөнгөний төлөө хөөцөлддөг олигархийн нам болгохыг оролдож байсан биз дээ.
Ийм хүмүүстэй санал бодол, үзэл баримтлал нэгдэхгүй байгаа хүмүүс байгаа бол эртхэн зам мөрөө бодсон нь дээр биздээ. Тийм учраас богинохон бодол, атаа хорслоор бүдүүлэг үг, давилуун зангаар шударга, зарчимч гишүүд дэмжигчдээ хазаарлан хорьж, дарангуйлан захирч чадахгүй гэдгээ ойлгодоггүй юм байх даа. Монголчууд бид урт хэл хүзүү орооно гэж ярьдаг даа. Хүн болгон руу сөрвөлзөж нус нулимсаа үсэргэж явдаг зан бол Монгол зан биш. Монгол хүн гэгээлэг, буян номын учир ойлгодог, урдах хойдохоо боддог, үргэлж сайн сайхныг дээдэлж билэгдэж явдаг ард түмэн. Тийм учраас юм бүхэнд хорссон атаархсан сэтгэлээр xaнддaггүй өршөөж уучлах өгөөмөр сэтгэлээр хандахыг урьтал болгодог ард түмэн шүү дээ.
Буруу бодол, бурууү үйл, буруу үг хэллэгийн үр дагавар нь өөрт нь эргээд ирдэг гэдгийг үргэлж тунгааж байдаг. Тиймээс л нийгэмдээ зохицож өерчлөгдех ёстой гэж хэлээд байгаа юм. Түүнээс бус нийгмийг өөртөө тохируулах гэж нэгэн суурин дээрээ ялбайж, ялзарч сууж болохгүй ээ. Тэгээд түүнийгээ туйлын үнэн гэж боддог. Бас шалихгүй мөртлөө давилуун зантай. Хол явахгүй мөртлөө дээрэлхүү байдлаар асуудалд хандах нь нийгэмд өөрийгөө хэн ч биш болгож харагдуулж байна. Хүн чинь төрд ажилласан хугацаандаа ялангуяа тэтгэвэрт гарах үедээ ажил тврлийн түүхэн замналаа эергээр ард түмэндээ үнэлүүлж чадвал энэ насны буян болох учиртай. Гэтэл урд өмнө хийсэн бүтээснээ ухаангүй алхам, болчимгүй үйлдлээсээ болж, төгсгөлийн шатанд бүгдийг нь баллуурдаж, хар мөртэй гарвал насан туршдаа өөрөө өөрийгөө зүхэж, өөртэйгээ тэмцэлдсээр байгаад дуусах болно шүү даэ. Өөрөө л харамсах болно доо.
-+Ер нь байдал яагаад бүр иймдээ тулчихсан юм бэ?
-Би хэзээ ч эхэлж хүн рүү чулуу шиддэггүй. Тиймдээ ч өдий болтол олон удаагийн дайралтыг дуугүй өенгөрөөсөн. Орой бүр телевизээр Улаан. Тэрбишдагва, Чулуунбаг нарын урвагчдыг гарсны дараа манай намд 5000 хүн орж ирлээ. Бид эднээр дутахгүй гээд л зарлаад байгаа. Тэгвэл тэр 5000 хүнээ л яриач дээ. Яагаад нөгөө гурвыг дахин дахин яриад байгаа юм бэ. Үүгээрээ 5000 нь харагдахгүй нөгөө гураан хүн нь үгүйлэгдээд байна гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаагаа мэддэггүй юмуу даа. Бүгдийн мэддэг нэг кинонд гардаг Дулмаа минь санагдаад байна гээд уйлж байдан шалихгүй эр шиг л байх юм. Бид алхам тутамд нь үгүйлэгдээд байгаа юм байна л даа. ҮРУЙЛНЭ ДЭЭ чи намайг үгүйлнэ гээд дуулаад байдаг шиг юм болох нь байна шүү. Тийм учраас нийгмээсээ, сайн санаат хүмүүсээсээ ингэж зохиомлоор холдох нь өөрт нь хохиролтой байхгүй юу.
Урьд нь Ц.Нямдорж ийм хун байгаагүй. Аль енгөтэй, өөдтэй, сайн бүхнээ хялайж үзсээр байгаад одоо немөр нөөлөг, түшиг тулгуургүй болох, нөхөрлөх нөхөргүй ганцаараа болж байгаа нь харамсалтай. Зөвхөн бухимдлаар амьдарч болдоггүй юм шүү дээ. Үүнээс бид сургамж авах хэрэгтэй. Адгийн наад зах нь ийм болж зөнөглөхгүй юмсан гэж бодо хүн олон байгаа байх шүү. Улс төрийн зөнөглөл гэж шинэ хэллэг гарлаа. Хүн биологийн наснаасаа өмнө оюун ухаан нь хөгшрөхийг зөнеглөл гэх байх л даа. Хүний эрхтнүүд өөр өөр настай байдаг. Тэгэхээр Ц.Нямдоржийн сэтгэлгээ нь биологийнхоо наснаас түрүүлээд хөгширчихсөн юм биш байгаа даа хөөрхий. Уг нь бол сэтгэлгээ нь залуу байх ёстой юм. Ингэвэл урт насалж, эрүүл саруул байна. Нийгэм, олон түмэндээ сайн үйл хийнэ. Тиймээс улс төрийн зөнөглөлөөс сэргийлэх хэрэггэй. Хэдэн жилийн өмнө Японы нэг судлаач "Монголчуудад тархины тураал хэмээх өвчний шинж тэмдэг илэрч байна" гэж бичсэн байсан. Би хувьдаа энэ өвчин улстөрчдөд тусаад дараагийн шатанд шил-жихээрээ улс төрийн зенеглөл болж болох юм гэж бодох боллоо. Өөреөр хэлбэл, эмчлэгдэх түвшнээсээ давж, засал авахаа больсон үедээ шилжсэн болж таарч байна.
-Чуулганы танхимд ингэж дураараа аашилж байхад намынх нь удирдлагууд нэг ч үг хэлэхгүй байсан?
-Хүний өмнөөс ичих хамгийн хэцүу байдаг юм гэсэн. Тийм болохоор болох болохгүй зүйл яриад нийгмийн доог болж байгаа хүнээ-сээ бусад нь ичээд байгаа учраас дэмжиж үг хэлээгүй байлгүй дээ. Байгаа байдлыг засья гэхээр наадах нь үг авахгүй байгаа байлгүй дээ. Нөгөө засал авах үеэсээ өнгөрсөн гэдэг нь энэ биз. Өвчнөөр бол гурав, дөрөв дэх үөдээ орчихжээ. Эрүүл саруул хүмүүс нь үг хэлээд нэмэргүй гэж үзэж байгаа учраас бусад нь юм хэлсэнгүй гэж би хувьдаа бодсон.
-Засгийн газрын тухай асуудалд анхаарлыг тань хандуулъя. Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүн ямар байх бол?
-Ерөнхий сайд томилогдлоо. Түүнд хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх бол Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх өөрийн саналаа оруулж ирж шийд-вэрүүлэх. Одоо нэгэнт хариуцах субъект нь томилогдсон учир асуудлаа оруулж ирнэ. Үүнийг нь шат шатандаа хэлэлцэнэ. Тиймээс үүнээс өмнө ямар бодлого баримтлах вэ гэдгийг би хэлж мэдэхгүй.Гэхдээ Еренхий сайдыг нэр дэвшүүлэхийн өмнө эвсэж байгаа нам, эвслүүд энэ талаарх асуудлыг хөндөж, урьдчилсан байр сууриа нэгггэсэн. Мэдээж, шинэ Засгийн газар одоогийнхоос бүтцийн хувьд нэлээд өөрчлегдөнө. Урьд нь цөөн яамтай гэж нэг талдаа ярьж байсан бол нөгөө талдаа агентлаг, товчоо, газар гэх мэт асар олон нэгжтэй данхар бүтэцтэй байсан. Тэгэхээр үүнийг илүү төвлөрелтэй болгох, яамд дээрээ бодлого үйл ажилла-гаа нь төвлерч, олон задгай нэг-жүүд нь цөерсөн үйл ажиллагааны бүтцийг бий болгох чиглэл рүү ажиллах нэгдсэн ойлголттой бай-гаа. Негеө тйлаар асуудалд өнгөц биш буюу харахад цөөхөн ч үзэ-хээр олон, яамдаас том агентлаг, товчоо, газар байдаг хросон дүр зургийг өөрчлөхийн телөө ажиллая гэжтохирсон. Ил харагдах хэсэг нь харагдаг. Аль болох далд бүтцийг багасгая гэж байгаа. Тэгэхээр төсвийн орлогоос сорж амьдардаг төв, газар, товчооны тоо цөөрч, агуулгын хувьд Засгийн газрын бүтэц илүү товчхон болох юм. Үүнээс олох ололт нь чадварлаг, мэргэшсэн болоход байгаа юм.-Тэгвэл эвслийн зүгээс хэдэн яамыг толгойлох вэ?-Бид хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд Шадар сайдаас гадна гурван яамыг авна. Тэдгээр нь Сангийн яам. Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам байна.
-Нэг хэсэг "Шударга ёс" эвс-лийг Засгийн газарт орохгүй гэсэн яриа гарсан. Энэ нь МАХН-ын даргыг шүүхээс ялалсантай холбоотой байсан гэх. Үнэхээр тийм шийдвэрийг гаргаж байсан юмуу?
-Энэ бол эвслийг Засгийн газарт битгий ороосой гэж бодсон хүмүү-сийн явуулсан бодлого. Бид эвсэлд хамтарч ажиллана гэдгээ өмнө ч тодорхой зарласан. Харин хамтарч ажиллахдаа бид хууль зөрчдөг, ардчиллын үнэт зүйлсийг үгүйсгэдэг, хэлмэгдүүлэлт бий болгодог үйл ажиллагаа явуулахгүй гэдэг зарчмаа мөн зарласан. Тиймзэс ч хамтарч байгаа намууд бүгдээр энэ тал дээр тус тусын мэдэгдлээ гаргасан байгаа.
-МАХН төрийн өндөр албан тушаалд очиж байгаа болохоор намынхаа даргыг ялгүй үлдээнэ гэсэн яриа байна. Үнэхээр ч тийм зүйл гарч болох юм?
-Үүн дээр хардаж, сэрдээд байх асуудал байхгүй. Бид бүгдээрээ шударга ёсыг тогтоож, ардчиллын үнэт зүйлс, эрх челөег баталгаажуулах, Монгол улсдаа хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг байгуулахын телөө зориг шулуудаад ажиллаж байгаа. Гэтэл яагаад бидний энэ зорилгыг өнөөдрийн нам, эвслийн удирдлагын асуудалтай харшил-дуулж тавиад байгаа юм. Тэр хүн шударга ёсны төлөө тэмцэж, шу-даргаар явж байгаа. Түүнд анхан шатны шүүхээс оногдсон ял шударга ёсонд нийцэж байна уу гэдгийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Яагаад гэвэл шүүх хурлыг ард түмний нүдэн дээр ил явуулсан. Тийм учраас энд хоорондоо харшилдаад байх зүйл байхгүй гэж бодож байна.
-Гэхдээ энэ нь хоёр талтай байж болох уу. Хэрэв шүүхийн шийдвэр хүчингүй болбол та бүхнийг нөлөөлсөн гэж үзэж болох. Харин хүчинтэй болвол Ц.Нямдорж гишүүн та бүхнийг даргыгаа шоронд суулгасан, албан тушаалын төлөө юуг ч золиослох хүмүүс хэмээсэн нь үнэн болж таарах?
-Бүх асуудал хоёр талтай. Гагцхүү аль талаас нь авч үзэх вэ гэдгээс их зүйл хамаарна. Түүнчлэн хэн яаж харж байна вэ гэдэг нь мөн хоёр талтай шүү дээ. Боловсрол-той, соёлтой, гэгээрсэн, хүнлэг хүн бол асуудлыг дандаа болох, бүтэх, алдаа эндэгдлийг засах, амжилт ололтыг баталгаажуулах талаас нь ярьдаг зүй тогтолтой. Мэдээж нөгөө талд нь бүх зүйлд үргэлж гомдож явдаг, бүгдийг хараар хардаг, харлуулахыг хүсдэг, ямар ч зүйлд сэтгэл нь ханадаггүй хэсэг нийгэмд бий. Тиймээс бүх хүнд нийцсэн шийдвэр гарах нь эргэлзээтэй л дээ. Гэхдээ олонхи нь эерэг үзэлтэй, шударга үнэний төлөе байгаа гэдэг нь ойлгомжтой. Энэ ч үүднээс олонхийн эрх ашигт нийцсэн шийдвэр гарна гэдэгг би итгэлтэй байна. Үүний телөө ч бид тэмцэж байгаа.