2012.09.28
Засаг даргад нэр дэвшигчид нутгаа зорьж эхэлжээ
Орон нутгийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 21-нд болно. Гэвч Засаг даргад нэр дэвшихийг горилогчид нутаг нутгийн зүг хөлгийн жолоо залж, зарим аймагт сонгуулийн кампанит ажлаа эхлүүлсэн бололтой. Хөвсгөл аймгаас УИХ-д гурвантаа сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайд энэ жил нутгийн дэвжээ хатуудсан. Аймгийн АН-ын дарга байсан ч намынх нь нөхдүүд түүнд итгэл үзүүлээгүй.
Гэвч тэрбээр ардчиллын өлгий нутаг Хөвсгөлийг АН-д үлдээхийн тулд Орон нутгийн сонгуульд даагаа нэхэж, Засаг дарга болохоор эргэлт буцалтгүй шийдээд байгаа гэнэ. Ганц Л.Гүндалай ч биш, улс төрд нөлөө бүхий хүчтэй өрсөлдөгчид энэ удаагийн Орон нутгийн сонгуульд Засаг ноёны төлөө хүч үзэхээр болж байгаа бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Одбаяр Дорнодод нэр дэвших бол “Монгол 999” нэгдлийн ТУЗ-ийн дарга, “Монгол базальт”-ын гэх Л.Ариунболд Говь-Алтайн Засаг даргын төлөө хүч үзэх таамаг яригдаж эхлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.