2012.10.18

Австралийн визийн нөхцөлд өөрчлөлт оров

Энэ сарын нэгний өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд Австрали Улсын виз мэдүүлэхэд паспорт дээр визийн хуудас наахгүй байх шинэ журамд шилжсэн. Үүнээс гадна тус улсын визийн нөхцөлд хэд хэдэн өөрчлөлт орсныг Австралийн Цагаачлал, Иргэншлийн алба танилцуулж байна.

Тухайлбал, тус улсын визийн хуудас болон төрлүүдийг онлайнаар шалгах VEVO систем нэвтрүүлсэн бөгөөд одоо байгаа Австралийн визийн 17 төрлийг 9 болж цөөрүүлсэн, маягт тус бүрт төлбөр төлдөг байсан бол хүн тус бүрт визийн хураамж төлөх болсон, тухайн иргэн өөрийн авсан визээ баталгаажуулахдаа VEVO системд нэвтэрч визийн зөвшөөрлийн захидлыг буюу "grant letter''-ийг хэвлэн зохих хүмүүст үзүүлэх баримт болгон ашиглах зэргээр виз мэдүүлэх, авах үйл явцыг хөнгөвчлөөд байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.