2009.05.27

Я.Батсуурь сайдад асуулга хүргүүллээ

УИХ-ын гишүүн Я.Батсуурь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад хандан Авто замын ажлын явцын талаар асуулга хүргүүллээ. Тэрбээр Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн авто замын ажлын гүйцэтгэл, ашиглалтад өгөх хугацааны талаар, Замын санхүүжилттэй холбогдон гарсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай, Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд санхүүжилт нь шийдвэрлэгдээгүй байгаа 62 км замын асуудал, уг замын тендертэй холбогдон гарсан маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай, Зам барих ажлын хүрээнд Монгол Улсын иргэд, ялангуяа орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж байгаа байдал, цаашид орон нутгийн иргэдийг ажиллуулах боломжийг нэмэгдүүлэх талаар авч буй арга хэмжээний талаар зэрэг асуудлаар 14 хоногийн дотор хариулт авахаар асуултуудаа илгээсэн байна.


Түүнчлэн Ази, Европыг болон БНХАУ, ОХУ-ыг холбосон олон улсын тэргүүлэх зэргийн ач холбогдол бүхий энэхүү замыг ашиглалтад оруулснаар манай улсаар дамжин өнгөрөх зорчигч, ачаа эргэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, манай улсын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.