Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхэд хянаж эхэллээ
2012.11.02

Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхэд хянаж эхэллээ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өчигдрөөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар хянаж эхэллээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн нарт анхан шатны шүүхээс дөрвөн жил, Д.Чулуунбаатарт 2.1 жил, Ж.Мягмаржаргалд 3.6 жил хорих ял ногдуулаад байгаа. Шүүгдэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хоёр шатны шүүхийн шийдвэрийг ялтнуудын өмгөөлөгч нар эсэргүүцэж, Улсын Дээд шүүхэд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, шүүх хурлыг шөнө дөл болтол үргэлжлүүлсэн. Үндсэн хуулийн 56 дугаар зүйл болон Олон улсын хүний эрхийн конвенцийг ноцтой зөрчсөн гэж хяналтын шатанд гомдол гаргасан байна. Өмгөөлөгч нар нь Улсын Дээд шүүх нааштай шийдвэр гаргахгүй бол олон улсын шүүхэд хандана хэмээн мэдэгдээд байгаа билээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.