2012.09.04

УИХ-ын гишүүн М.Сономпил: Тендерт шалгарсан компаниуд ажлаа чанаргүй гүйцэтгэж байна

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байв. Хуулиудын төслийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулаг хийхдээ нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, төсвийн урсгал зарлагын эхний 7 сарын гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, “Төрийн өмчит дөрвөн  компанийг хувьчилж улсын төсөвт 97,2 тэрбум төгрөг орно гэж тооцолж байсан нь биелэлгүй төсөв мөн тоогоор тасалдахад хүрсэн,  Хүний хөгжлийн сан 300 гаруй тэрбумын алдагдалтай байна” гэлээ. Ер нь төсөвт тодотгол хийж зарим ажлыг хойшлуулах, дараа жилийн төсөвт суулгуулах олон шалтгаан байгааг Ерөнхий  сайд тайлбарласан.  Төсвийн тодотголыг боловсруулахдаа орлогоо нэмэгдүүлэх арга замыг хайсан, хэмнэж болох зардлыг бууруулах, гадаад томилолт, арга хэмжээний зардлыг багасгах, авто замын ажлыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, ирэх он руу шилжүүлэх өөрчлөлтүүдийг хийсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.