Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/
2012.11.01

Ж.Энхбаяр гишүүн "Эх Орон 36" үгэнд тайлбар авлаа

Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал,  хүүхэд залуу үед эх оронч үзэл төлөвшүүлэх, хөгжүүлэх “Эх орон 36” хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулсан санхүүжилтийг нэмэхээр болсон бол Гадаад харилцааны  сайдын багцад 2,5 тэрбум төгрөгийг байгалийн гамшигт нэрвэгдсэн орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулан нэмэхээр боллоо.

Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэхээр гишүүдээс оруулсан саналуудаар санал хурааж бүгд дэмжигдсэн юм. Тухайлбал, зарим аймаг, суманд ахуйн үйлчилгээний төвийн барилга барих,  ГХЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэл хийх, өмнөх онуудад баригдсан замын үнийн зөрүү 45,5 тэрбум төгрөг, цахилгаан дулаан дамжуулах шугам барих, засварлах, соёл, спортын барилгын их засварыг хийх зардлыг төсөвт нэмж тусгахаар санал оруулсныг дэмжлээ.

Авто замын үнийн зөрүүг  олгох саналтай уялдан үнийн өсөлтөөс шалтгаалан алдагдалтай ажилласан барилгын компаниудын асуудлыг мөн гишүүд сөхөж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.