Сайд тэтгэврийнхэнтэй хэлэлцээ хийв
УИХ-ын сонгуулийн өмнө МАХН, «Эх орон-Ардчилал» эвслийн аль алны нь амласанчлан тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлбэл 180 тэрбум төгрөг шаардлагатай болно. Ийм их мөнгө байхгүй». Сайдын тайлбар танхимд цугласан дээл гандуу ,өндөр настнуудыг гомдоов. «Бид өлсөж байна», «Ядарч зүдэрч явна аа», «Яагаад худлаа амласан юм бэ» хэмээн 60-80 орчим насны өвгөчүүл тамираа тасартал хашгирч байлаа.
Тэд бүгд 1995 оноос өмнө тэтгэвэрт гарчээ. «Тэтгэвэр тогтоолгосон дундаж цалинг төгрөгийн одоогийн ханшинд шилжүүлэх итгэлцүүрийг шинэчлэн тогтоож 2004 оны гуравдугаар улиралд тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлийг Ерөнхийлөгч Засгийн газарт өгсөн. Энэ чиглэл биеллээ олно хэмээн бид хоног тоолон хүлээсэн. Гэтэл шинээр гарсан эвслийн Засгийн газар 2005 онд тэтгэврийн зөрүүг арилгах тухай авч хэлэлцэхгүй бололтой» гэж Тэтгэвэр авагчдын эрх ашгийг хамгаалах түр хорооны мэдэгдэлд дурджээ. Тэтгэвэр авагчдын санаа бодлыг сонсохоор Нийгмийн хамгаалал.хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан өчигдөр 60 гаруй өндөр настан цугласан Нийслэлийн ахмадын хорооны хурлын танхимд хүрэлцэн очсон. Сайд тэтгэвэр авагчидтай хэл амаа ололцож чадсангүй. Гэхдээ хөгшчүүдийн саналыг анхааралтай сонслоо. Тэдний үгийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, холбогдох байнгын хороодод танилцуулсны дараа энэ долоо хоногийн баасан гаригт хариуг нь өгөхөө амлав. Тэтгэврийн зөрүүг үе шаттай арилгах талаар авч үзье 5 гэж сайд Ц.Баярсайхан хэлсэн нь өндөр настнуудыг уурлуулж орхисон «Бидний олонх тэр үе шатыг чинь хүлээх насгүй шүү дээ» хэмээн танхимд цугларагсад бухимдав.