Ц.Дашдорж: Заримд нь “уучлаарай гээд, эдийн засгаа босгох тухай бодох хэрэгтэй
Засгийн газрын мөрийч хөтөлбөр, Монгол улсын нийгэм эдийн засгийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ хэлэлцэж байгаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Дашдоржтой ярилцлаа
-Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2009 онд Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ хэлэлцэж байна. Таныхаар энэ хоёр бодлогын баримт бичиг хэр уялдаатай болсон байна вэ?
-Хоёр нам хамтарч Засгийн газар байгуулсан учраас мөрийн хөтөлбөртөө сонгуулийн амлалтуудыг нэгтгэж, нэгэн зорилт болгон тусгасан. Мөрийн хөтөлбөрөөс жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээ нь үндсэн чиглэл болж байгаа юм. Ер нь, өмнөх практикаас харахад үндсэн чиглэлийн төсөл, мөнгөний бодлого, мөрийн хөтөлбөрийг энэ цаг үетэй холбож авч үзэхэд өрөөсгөл байна. Уг нь дөрвөн сард гардаг төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт дараа оны үндсэн чиглэлийг авч явбал тухайн оных нь төсөв батлагдаад гүйцэтгэл нь хэрэгжиж, тендер нь ном журмаараа зарлагдаад явна. Харин нөгөө талд нь хөрөнгө оруулалтын үр өгөөж, ту-хайн онд хэрэгжүүлэх нийгмийн бодлого, арга хэмжээнүүдийн талаар дутуу төлөвлөсөн зүйлүүд нь илүү тодорхой гарч ирэх юм.
Үндсэн чиглэлийг харахад нийгмийн чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэм-жээний хувьд орхигдсон зүйл байна. Монгол орны 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутагт Монгол Улсын иргэд эрүүл аюулгүй, тавтай тухтай орчинд амьдрах
бололцоог хангах асуудал орхигдсон байгаа юм. Хөдөө орон нутагт боловсон хүчин дутмаг байдаг. Энэ нь зөвхөн нийслэл хотод сур-гуульд суралцаж, буцаж нутагтаа очихгүй байгаатай холбоотой. Тиймээс хөдөө орон нутаг руу чиглэсэн бодлого хэрэгжүүлж, сурч боловсрох асуудлыг хөдөөд бий болгох шаардлагатай байгаа юм. Ингэж чадвал боловсон хүчний дутагдал, ажилгүйдлийн төвшин ч багасна. Энэ асуудал мөрийн хөтөлбөрт байхгүй боловч үндсэн чиглэлдээ тусгачихсан. Энэ мэтчилэн олон асуудал харилцан ту-саагүй, уялдаагүй байна. Мөрийн хөтөлбөртөө хийх ажлуудаа тусгаж, түүнээсээ жил бүр хэрэгжүүлэх ажлаа салгаж авбал уялдаатай болох юм.
-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш инфляцийг бууруулахад гол анхаарлаа хандуулсан. Харин энэ бодлогоороо эдийн засгийн өсөлтийг хангаж чадах болов уу?
-ДНБ-ий өсөлтийг 10.1 хувь гэж үндсэн чиглэлд тусгасан байна. Гэтэл амьдрал дээр ямар байна гэдгийг маш сайн бодож үзэх ёстой. Өнөөдөр эдийн засгийн бүхий л салбар зогсчихоод байхад бид инфляцитайгаа ноцолдож байна. Манай эдийн засаг уул уурхайд түшиглэсэн мөртлөө уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан өрөөсгөл эдийн засаг юм. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээлдээр ашигт малтмалын үнэ унавал манай эдийн засаг элгээрээ хэвтдэг зарчим үйлчилж байна. Тэгэхээр өнөөдөр инфляци бууруулах чухал байна уу, эдийн засгийнхаа өсөлтийг хангах нь гол байна уу гэдэг хоёр сонголт гарч ирж байна.
Эдийн засгийн өсөлтөө хангахын тулд дэд бүтэцдээ тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Хятадад гэхэд л эдийн засгаа хөгжүүлэх хоёр арга хэмжээ аваад байгаа. Дотооддоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагшаа экспортлохын зэрэгцээ төрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Ингэснээр гадагшаа гаргаж байгаа бүтээгдэхүүн нь улс орных нь хөгжлийн үндэс болж, төрийн хөрөнгө оруулалтаараа дамжуулж, дотоодын компаниудаа дэмжин, ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлтөө хадгалж байна. Харин манайх төсвийн хө-рөнгө оруулалтаа багасгаж байгаа.
Нөгөө талаар дэлхийн санхүүгийн хямрал Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтад саад учруулж эхэлсэн. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүйгээс дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авах чадваргүй боллоо. Ийм нөхцөл байдал үүсэхээр татварын болон борлуулалтын орлого гэж байхгүй болно. Эцэст нь нөгөө эдийн засгийн бүхий л секторууд сөхөрч эхлэх юм. Тэгэхээр эдийн засгийн өсөлт, инфляци хоёр дээр уян хатан бодлого баримтлах шаардлагатай. Манай хөрөнгө оруулалт, мөнгөний нийлүүлэлт багасаад байгаа ч нийгмийн халамжууд нь байж л байна. Зарим зүйлд нь "уучлаарай" гэж хэлээд эдийн засгаа өсгөх тухай бодох хэрэгтэй.
-Халамжийн хавтгайруулан олголтыг зогсоох хэрэгтэй гэж хэлээд байна. Харамсалтай нь гишүүд буруу гэж мэдэж байгаа ч зөв шийдэлд хүрч чаддаггүй?
-Энэ халамж гэдэг бол системтэй холбоотой зүйл юм. Энэ жил гурванудаа сонгууль боллоо. УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль. Сонгууль бүрт нийгмийн чиглэлийн амлалт өгсөөр өнөөдрийн нөхцөл байдал бий болсон.
Ирэх дөрвөн жилд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 33 их наяд төгрөг шаардлагатай гэж байгаа. Хэрвээ Ерөнхий-лөгчийн сонгуулиар нийг-мийн халамжийн амлалт өгвөл 33 их наяд дахин нэмэгдэнэ.
Амлалтын манан дундаа төөрч, биелүүлэх ёстой гэсэн ганцхан бодлоор хандаад байна. Боломжит түвшингөө харж, ийм юм хийж чадна гэдэг тооцоо судалгаагаа явуулж, зөв үнэлэлт дүгнэлттавих ёстой. Миний бодлоор манай том том эдийн засагчдын бодол, тэдний илтгэлийг УИХ дээр сонсч ухаан бод-лоо уралдуулж, зөв гарцаа олох шаардлагатай байна. УИХ-ын гишүүд бүх зүйлийг мэддэг хүмүүс биш шүү дээ. Улс төржихөө болиод асуудлаа шийддэг хэлбэр лүү зайлшгүй орох ёстой.
-Энэ онд зэсийн үнэ тооцоолсноос өндөр байсан болохоор 2008 оны үндсэн чиглэл болом-жийн гүйцэтгэлтэй бай-гаа байх. Ирэх оны үнд-сэн чиглэл өмнөх оных шигээ биелэлттэй байж чадах болов уу?
-Би эргэлзэж байна. С.Баярцогтсайд 0.1 хувийн эдийн засгийн өсөлтийг тооцоолж гаргасан. ОУВС-аас 7.5 хувь хүрч магадгүй гэсэн дүгнэлт өгч байна. Ямар аргачлалаар бодож байгаагаас их зүйл шалтгаалах байх.
-Хөгжлийн банк байгуулах тухайд гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Таны хувьд ямар бодолтой байна?
-Хөгжлийн банк зайлшгүй шаардлагатай. Харин эрх зүйн зохицуулалтыг маш чанга хийж өгөх ёстой. Манайхан 1996 онд баахан банк дампууруулсантай адил зүйл бодоод байна. Гэтэл үүнээс хойш эрх зүйн орчин, хүний мөн чанар гэх мэт олон зүйл өөрчлөгдлөө. Ялангуяа нийгмийн чиглэлтэй үйл ажиллагаа явуулахад хөгжлийн банк чухал хэрэгтэй байна.