2013.02.08

Ардын нам “дахин сэргэнэ”

МАН-ын дотоодод шинэчлэл хийх тухай асуудал улам бүр газар авсаар байна. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэнгэл, Я.Төмөрбаатар, нийслэлийн бүлгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс намын дотоод нөхцөл байдал, өнгөрсөн сонгуулиудын алдаа, оноонд дүгнэлт хийж, "Дахин сэргэлт" хөтөлбөр боловсруулснаа Удирдах зөвлөлдөө өргөн барьжээ.

2012 оны УИХ, Нийслэлийн болон Орон нутгийн бүх шатны сонгуульд түүхэндээ анх удаа ялагдаж цөөнх болсноор   МАН-ыи   нэр   хүнд   унаж, идэвхтэй   оролцоо,   ажил   хэрэгч   байр сэргэлт хэрэгтэй хэмээн үзсэн байна. Тус суурь баримталж  чадсангүй хэмээн хөтөлбөрт Ардын нам үзэл баримтлалаа бодлого, үйл ажиллагаа зогсонги байдалд орж, манлайлагч лидерийн хомсдол, үзэл баримтлалын нутагшил, үнэт зүйлсийн зарчим, легитимт чанар алдагдан гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшил алдрахад хүрээд байгааг онцолсон байна.

УИХ-ын сонгуулиас хойш хагас жил гаруйн хугацаанд тус нам сөрөг хүчний үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байгаагаас УИХ-ын бүтэц, Засгийн газрын танхимыг бүрдүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах, Орон нутгийн ИТХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, 2013 оны улсын төсөв, "Чингис бонд"-ыг батлах зэрэг олон чухал асуудлыг    шийдвэрлэхэд    улс    төрийн шүүмжилжээ.

Аймаг, нийслэл, дүүргийн намын хороодыг нэгдсэн бодлого чиглэлээр ханган зангидахгүй байгаа, аймаг, дүүргийн Засаг дарга нараа батламжлуулж орон нутгийн сонгуулийн ялалтаа баталгаажуулж чадахгүй байна, цаг үеийн улс төрийн нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгөхгүй мэдрэмжгүй, хурдгүй байдлаас үүдэн намын дээд болон дунд шатны удирдлага, анхан шатны байгууллага, жирийн гишүүд, дэмжигчдээсээ улам бүр тасарч байна хэмээж дүгнэжээ. Энэ бүхнээс гарахын тулд Ардын намд дахин

эргэн харах, боловсон хүчний томилгоог танил тал, өнгө мөнгө харж хийдгээ болих, намын дэмжлэгээр албан тушаал аваад хууль бус үйлдэлд орооцолдож буй хүмүүстэй хатуу хариуцлага тооцдог болох, улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх, намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүдийн ажлыг дүгнэж, шаардлагатай бол эргүүлэн татдаг болох гээд олон чухал санааг тусгажээ.

Мөн удаа дараагийн ялагдалдаа улс төрийн дүгнэлт хийх, намын дотоод ардчиллыг нэмэгдүүлж, бүлэг фракцтай болох асуудлыг шийдвэрлэх, сүүлийн хэдэн сонгуульд саналыг нь хувааж буй МАХН-тай цаашдын сонгуульд хэрхэн хамтрах, хүчтэй сөрөг хүчин болж тэмцэгч чадвараа сайжруулах тухай ч хөндөөд байна.

Ардын намын ойрын үеийн хамгийн чухал зорилт бол Ерөнхийлөгчийн сонгуульд ялах явдал бөгөөд эв нэгдэл, эрч хүч, дахин сэргэлт юу юунаас нухаш гэдгайг онцолсон байна. Гэхдээ эв нэгдэл гэдэг үгний ард алдаа дутагдлаа нууж болохгүй гэсэн байр суурийг ч илэрхийлсэн байна.

Тус хөтөлбөрийг намын бүх үүрээр хэлэлцүүлэн батлуулах ажлыг шаардаж буй аж. Сонгуулийн ялагдлаас болж ажин түжин байгаа Ардын намыг "дахин сэргээх" хөтөлбөрийг Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэхээр болжээ.