Ц.Баярсайхан: Хөрөнгө оруулагчид зардлаа нөхөх хагацааг гурван жилээс дээш гэж тооцсон
УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдааны үөэр УИХ-ын зарим гишүүд Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн тухай байр сууриа илэрхийлсэн юм.
Ж.Батсуурь:
-Татварын тухай хуулийг заавал оорчлох шаардлага байсан уу?
Ц.Баярсайхан:
-Татварыг өөрчлөх шаардлагагүй гэж үзээд хуулийн төслийг буцаалаа. Хуулиар биш тогтоолоор шийдэх учраас хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэхээргүй болсон.
Х.Жекей:
-Төслүүдийг буцаах нь зөв. Ашигт малтмалын тухай хуульд Монголын талын эзэмших хувийг 34 хүртэл гэж заасан. Харин энэ тогтоолд 34 хувиас эхлүүлэхээр байгаа нь хуультай зөрчилдөж байгаа юм биш үү. Хэдэн жилийн дараа анхны хөрөнгө оруулалтаа нөхөж ашиг авч эхлэх вэ?
Ц.Баярсайхан:
-Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг бэлтгэхдээ бусад хууль, тогтоомжийг баримталсан. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмших хувийг 50-д хүргэхийг Засгийн газарт даалгаж байгаа юм. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг зэсийн үнэ болон ордын барилга байгууламжийн баригдах хугацаатай уялдуулж тооцож үзэх ньзөв. Наадталын хугацаа гурван жил байна, гэхдээ Засгийн газар гэрээ хийхдээ хугацааг тодорхой болгох байх.
Х.Бадамсүрэн:
-Төрийн эзэмших хэмжээг 34 хувиар тогтоосугай гэж найруулж болно. Гэрээний төсөлд зааснаар бол хөрөнгө оруулагч тал хоёр жилд санхүүжилтээ босгоно. Таван жилд барилга байгууламжаа барина гэсэн. Ингээд бодохоор 12 жилийн дотор өнхны хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо байна. Бидэнд бол 15 жил гэсэн баримжаа бий.
Д.Тэрбишдагва:
-Оюутолгойн ордын төхник, эдийн засгийн үндэслэл нь байна уу. Үндэслэлээ бэлэн болгосны дараа гэрээ хийх үү, эсвэл техник, эдийн засгийн үндэслэлгүй гэрээ хийх үү?
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт:
-Техник, эдийн засгийн үндэслэл манай ажлын хэсэгт ирсэн. Бид судалж үзээд гурван сарын дотор дүгнэлт гаргана. Үндэслэлд заавал баталгаажуулж гэрээ хийнэ гэсэн зүйл байхгүй.
Ч.Хүрэлбаатар:
-Ашигт малтмалын тухай хуульд 34 хүртэл хувь эзэмшиж болохоор заасан. Харин тогтоолд 50 хувьд хүргэх эаалт байна. Хуулиас давсан тогтоол байж болохгүй. Тэгэхээр энэ заалтыг хасч болох уу?
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл:
-Хууль зөрчсөн зүйл байхгүй, нөхцлөө сайжруулъя гэсэн санаа шүү дээ. Энэ заалтыг ярилцаад олонх шийднэ биз.