Д.Тэрбишдагва сайдын нүнжиг
УИХ-ын гишүүн, Шадар Сайд Д.Тэрбишдагва
2013.05.13

Д.Тэрбишдагва сайдын нүнжиг

Нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт үүсгээд байсан МАХН-ын Бага чуулган өнгөрсөн бямба гарагт шөнө хагаслан хуралдаж, Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг олонхоороо дэмжсэн нь түүний баярын нулимсыг цийлэгнүүлсэн сурагтай.

Бага чуулганы гишүүд эхнээсээ гурав, дөрөв хуваагдаж тун ч халуухан маргалджээ. Эдний дундаас нам нэгт гишүүдийнхээ маргааныг зохицуулагчаар ЕНБД Г.Шийлэгдамба тодорч хурлын ерөнхий уур амьсгалыг намжааж байсан бол Шадар сайд Д.Тэрбишдагва ах захын ч, туршлагатай улстөрчийн намбыг үзүүлж эгзэгтэй үед гал унтраасан гэнэ.

Шадар сайд Д.Тэрбишдагва зангарагаа үзүүлэн нэрээ татаж авснаар танхимын уур амьсгал зөөлөрчээ.

Намын дарга Н.Энхбаярын зүгээс Н.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг намын нөхөддөө захиж уламжилсныг сонссон танхимын уур амьсгал хурцдаж, ялангуяа ахмадуудын зүгээс ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарах үед Шадар сайд Д.Тэрбишдагва зангарагаа үзүүлэн нэрээ татаж авснаар танхимын уур амьсгал зөөлөрчээ.

Гэсэн ч хөдөөний голдуу төлөөлөгчид Д.Тэрбишдагва, Н.Удвал хоёр дээр нууц санал хураалт явуулахыг шаардах үед «Өнөөдөр би Н.Энхбаяр даргын шийдвэрийг хүндэтгэх ёстой. Би өрсөлдөхгүй» гэж хэлээд таг суучихсан байна.

Удалгүй нөгөө хүмүүс ч чимээгүй болж Н.Удвал сайдыг 95 хувиар дэмжсэнээр хурал өндөрлөжээ. Д.Тэрбишдагва сайдын зангараг нэг иймэрхүү.