Орон сууцны зээлийн хүү найман хувь болно
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.05.30

Орон сууцны зээлийн хүү найман хувь болно

“Тоон тойм” нэвтрүүлгээр Барилгын салбар, найман хувийн хүүтэй орон сууцны зээл түүнтэй холбоотой асуудлуудын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тодрууллаа. 

Өнөөдөр орон сууцны зээл жилийн 17 орчим хувийн хүүтэй байгаа. бид үүнийг хоёр дахин багасгаж найм руу оруулах гэж байна.

Өнөөдөр шууд зээл өгнө гэхээр байшин нь босоогүй байхад маш урт очер үүснэ. Маш урт очер үүсчихээр саяын зургаан хувь шиг байшингийн квадратынх нь үнэ өсөөд дуусчихдаг.

Үүнээс Засгийн газар болгоомжилж байгаа учраас эхлээд иргэдэд зээл өгөхөөсөө өмнө барилгын компаниуддаа зээл өгөөд байшингаа бариулъя. Аль болох олон байр баригдвал байрны үнэ өсөхгүй байр нь босчихвол иргэндээ зээл өгье гэсэн л схемээр явж байгаа.

Тэгэхээр ойрын үед босох байрныхаа зээлийг иргэд сарын дараанаас аваад эхлэх боломжтой.