2013.06.03

"Идэвхтэн"

УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачилгаар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүдийн бяцхан хүүхдүүдийг Төрийн ордонтой танилцуулав.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааны үеэр хүүхдүүдээ харсан эрхэм гишүүдийн сэтгэл хөдөлж, хэлэлцэж байгаа асуудлаа мартчихсан гэхэд хилсдэхгүй.

Хүүхдүүдээ харсан эрхэм гишүүдийн сэтгэл хөдөлж, хэлэлцэж байгаа асуудлаа мартчихсан

Гэхдээ энэ үеэр ганцхан идэвхтэй гишүүн байсан нь Ж.Энхбаяр. Тэрбээр сэтгэл нь хөдөлсөндөө ажлаа хийхгүй байсан гишүүдээс нухацтайгаар асуулт асуусан ч түүнд сэтгэл гаргаад хариулт өгчих хүн Г.Баярсайханаас өөр байгаагүй юм.

Ямартай ч эмэгтэй гишүүдийн санаачилга УИХ-ын бусад гишүүнд нэлээд таалагдсан бололтой байсан. Тэд ажлаа үл ажран хүүхдүүдтэйгээ Төрийн ордонд зургаа авхуулахаар яарч сандран УИХ-ын чуулганы танхимыг орхин гарч байсан юм.