Зурхайч сайд
УИХ-ын Гишүүн, Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд С.Эрдэнэ
2013.05.30

Зурхайч сайд

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гайгүй сайн “зурхайч”. Өглөө бүхэн тэрбээр өөрийн твиттер хуудсанд тухайн өдрийн төлөв байдлыг шинжин бичиж, бусадтай хуваалцдаг.

Өглөө бүхэн тэрбээр өөрийн твиттер хуудсанд тухайн өдрийн төлөв байдлыг шинжин бичиж, бусадтай хуваалцдаг.

“Өнөөдөр буд гариг, хөхөгчин хонь өдөр. Есөн улаан мэнгэтэй, идэрийн барилдлагатай” гээд тэр өдрийн төлөв зурхайн зурлагад яаж буусныг нэг ч өдөр алгасахгүй мэдээлнэ.

Бүр тодорхой хүмүүст тухайчлан өгдөг зурхайн зөвлөгөө ч гэж байна. Гэхдээ эрхэм сайд үзэж, хардаг увидастайдаа биш, өөрийнх нь гар утсанд ирдэг зурхайн зурлагаа “Хэн нэгэнд хэрэг болох болов уу” гэсэн сэтгэлээр бичдэг гэсэн. Өнөөдрийн өнгийг ч гэсэн мэдэхийг хүсвэл твиттер сүлжээнд С.Эрдэнэ сайдыг дагаарай.