С.Эрдэнэ орон нутагт ажиллажээ
УИХ-ын Гишүүн, Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд С.Эрдэнэ
2013.06.06

С.Эрдэнэ орон нутагт ажиллажээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Хүн амын хөгжлийн цогц бодлого боловсруулж буйтай холбогдуулан Архангай, Өвөрхангай, Булган аймагт ажиллажээ.

Түүний орон нутагт ажилласан зорилго нь иргэдийн саналыг монгол хүнийг хөгЖүүлэх бодлогод тусгах зорилготой байсан аж. Тэрбээр энэ үеэр орон нутгийн иргэдэд төрийн халамж хүрэх ёстой эзэндээ хүрч

1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн, 1995- 2000 оны хооронд Нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд нөхөн төлөх бололцоотой

чаддаггүй учраас цаашид зорилтот бүлгээ зөв тодорхойлж ажиллахаар төлөвлөснөө дуулгасан байна.

Мөн ирэх наймдугаар сард дуусгавар болох Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль амжиж хамрагдах шаардлагатайг зөвлөжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн хэрэгжсэн уг хуульд 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн, 1995- 2000 оны хооронд Нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд нөхөн төлөх бололцоотой болж байгаа юм.