Эрдсийн бүтээгдэхүүн экспортлогчид Уул уурхайн сайдтай уулзлаа
Экспортлогчдын холбооны санаачилгаар уул уурхайн сайд Д.Ганхуяг эрдсийн бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтад «Энержи ресурс», «Монгол алт», «Эрдэнэс Таван толгой», «Нүүрсний ассоциаци», уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, «МАК» зэрэг 16 компанийн удирдлага оролцсон. Уулзалтаар алт, нүүрс, төмөр, жоншны салбарын төлөөлөл салбартаа тулгарч буй асуудлаа Уул уурхайн сайдад тусгайлан танилцуулав.
Монгол Улс татварын хамгийн таатай орчинтой орны тоонд багтдаг. Зөвхөн Нэмэгдсэн өртгийн албан татвар л авдаг» гэдгийг онцлов.
Дэлхийн зэх зээлийн үнэ болон бүс нутгийн импортын үнэ /Хятад/ буусан энэ үед төмөр замын тээврийн зардал бүтээгдэхүүний өөрийн өртгийн 40 хувийг эзэлж байгааг бууруулах болон эрдсийн бүтээгдэхүүний экспортын жишиг үнэ тооцох аргачлалыг эргэж харах талаар анхаарч өгөхийг хүсэв.
Энэ асуудлаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг «Манай салбар нэгдсэн нэг бодлоготой болохоор Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлж байна.
Монгол Улс татварын хамгийн таатай орчинтой орны тоонд багтдаг. Зөвхөн Нэмэгдсэн өртгийн албан татвар л авдаг» гэдгийг онцлов.