Мастер пропертис-ийн маркетингийн албаны захирал Г.Лхамрагчаа
2013.06.07

Хөрөнгө зуучлалын компани судалгаанд үндэслэж ажилладаг

“Тоон тойм” нэвтрүүлгийн Эдийн засгийн тоймч Ц.Ганзориг:

2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталсан. Үүнд 67.2 их наяд төгрөг буюу одоогийн ДНБ-нээс 4 дахин их хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр төлөвлөсөн.

Энэ хөрөнгө оруулалтын 32 хувь буюу 21 их наяд төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Үүнээс хөрөнгө оруулалтын 16 хувь буюу 10.7 их наяд төгрөгийг барилгын салбарт зориулан цаашдаа барилгын салбарын өсөлт идэвхтэй байхаар харагдаж байна. Жилд дунджаар 10 мянган айлын орон сууц ашиглалтад орсон.  

Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед барилгын компаниудын зан төлвийг тодорхойлох асуудал хамгийн чухал болоод байгаа.

Энэ талаар Мастер пропертис-ийн маркетингийн албаны захирал Г.Лхамрагчааг урилаа.

-Зан төлвийн судалгаа гэхээр гайхаж байж магад танайх хамгийн сүүлд ямар судалгаа хийсэн бэ?

Манай компани үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой олон төрлийн судалгаа хийдэг 2012 онд барилгын компаний зан төлөв эрэлт хэрэгцээ гэсэн судалгаа хийсэн. Судалгаанд 48 барилгын компаний удирдах албан тушаалтан, менежер оролцож ярилцлага, анкетийн аргаар судалгаа хийсэн.

Үл хөдлөх хөрөнгө зуучлал

-Судалгаанаас харж байхад эрэлт хэрэгцээнээс хамаарсан хүндрэл юу байна?

Ерөнхийдөө судалгаанд оролцсон 48 компанийн 31 нь өөрсдийн борлуулалтын албатай төслөө борлуулдаг энэ үеэр судалгаа байдаггүй, удаан борлуулдаг, хүн хүч дутмаг гэсэн хүндрэл гарч ирж байгаа.

-Энэ хүндрэлүүд маш олон барилгын компаниудад тохиолдож байгаа. Яаж уялдаж байна.

Үл хөдлөх хөрөнгийн компаниуд зайлшгүй барилгын компанийг судлах тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн гаргах шаардлагатай. Тиймээс судалгаа хийн хэрэгцээнд нь тохирсон үйлчилгээ гаргасан. Судалгааны үйлчилгээ нь маркетинг борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлдэг. Мөн барилгын компаниудад мөнгө хэмнэх, бага зардлаар төслөө борлуулах үйлчилгээ гэж бий.

-Барилгын компаниуд хөрөнгө зуучлалын компанийг хэр мэдэж үйлчилгээ авч байна бэ?

Худалдаа зуучлалын компанийг мэдэж байгаа. Барилгын компаниудын 50 хувь нь хэрэгцээ байгаа гэдгээ илэрхийлсэн. Барилгын компаниуд эхлээд өөрсдөө борлуулах гэж үздэг.

Гэвч борлуулж чаддаггүй нь мэргэжлийн бус хүмүүсийг маркетингээр сонгож авах, зардал их гарах эрсдэлтэй учир мэргэжлийн худалдаа зуучлалын компанид хандсан нь дээр гэдэг нь олон жилийн туршлагаас харагдаж байгаа.  Харин 30 хувь нь хамтран ажиллах хэрэгцээ байгаа гэдгээ илэрхийлсэн.  

-Хэрэглэгчдийн гомдлыг мэргэжлийн байгууллагууд яаж зохицуулдаг бэ?

Санал хүсэлт маш их ирдэг ихэвчлэн ашиглалтад орох хугацаа, метр квадрат, өрөөний сонголт, барилгын материалын сонголтод гомдол ирдэг.

Тоймч Ц.Ганзориг:

Хөөсөрсөн үнэ гэж буцаад хагардаг үнийг хэлдэг яг одоо зах зээл дээр орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэгч 200 гаруй компани байгаа. Энэ жил 20 орчим мянган айлын орон сууц барьсан. Үүнээс 80 гаруй хувь нь энгийн стандарттай орон сууцнууд.

Эдгээрийн дундаж үнэ 1-2 сая төгрөг засгийн газрын бодлого орон сууц нийлүүлэлтэд очиж чадвал үнэ хөөсрөхгүй барьж чадах боломж байгааг барилгын үндэсний ассиоциацийн зүгээс үзэж байгаа.

Хэрэгжүүлэх шатанд явж байгаа засгийн газрын тогтоол шийдвэр яаж зохион байгуулахаас энгийн орон сууцны үнэ ямар байх нь шалтгаална.