Импортоор арматур оруулж ирэх бололцоотой
“Тоон тойм” нэвтрүүлгээр Барилгын салбар, найман хувийн хүүтэй орон сууцны зээл түүнтэй холбоотой асуудлуудын хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас тодрууллаа.
Өнөөдөр манай төмрийн хүдэр гадагш нь гаргаж экспортлодог компаниуд бий. Төмрийн хүдрээ гол төлөв манай урд хөршид байгаа бугатын үйлдвэрт нийлүүлдэг.
Тэгэхээр бид төмрийн хүдэр гаргаж байгаа компаниуддаа санал тавьсан. “Та нар нэгэнтээ төмрийн хүдэр гаргалаа. Оронд нь чанарын стандарт хангасан арматур оруулаад ир. Тэр арматураа Улаанбаатарт барилгын компаниудад нийлүүл гэсэн саналт тавьсан.
Төмрийн хүдрээ гол төлөв урд хөршийн бугатын үйлдвэрт нийлүүлдэг.
Тэгэхээр нь барилгын компани дээр хөнгөлөлттэй зээл болгож бичээд нөгөө арматурын үнийг нь төмрийн хүдэр гаргаж байгаа компаниуддаа өгнө.
Тэгвэл нэг талаасаа бид барилгын материал гэдэг валютаа гадагш гаргахгүйгээр, импортоор арматур оруулж ирэх бололцоотой. Энэ схемийг явуулаач гэдэг зүйлийг төмрийн хүдэр гаргаж байгаа консерциумд хэлж байгаа.