Санхүү, эдийн засагчдын өдрийн Мэндчилгээ
Санхүү, эдийн засагчдын өдрийг тохиолдуулан манай орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа үе үеийн санхүүч, эдийн засагчид Та бүхэндээ баярын мэндийг хүргэе.
Жил бүрийн 12 дугаар сарын хоёр дахь Ням гаригт манай санхүү, эдийн засгийн салбарын хамт олон хийж бүтээсэн ололт, амжилтаа тэмдэглэн, тулгарсан бэрхшээл, саадыг дүгнэж, цаашид хийх ажлаа тодорхойлон энэхүү баяраа хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улсын эдийн засаг, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд нийт санхүүч, эдийн засагчдын нөр их хөдөлмөр, ухаан билэг, авьяас чадвар гол үүрэг гүйцэтгэж ирсэн.
Энэ оны сүүлийн хагаст Улсын Их Хурал, Засгийн газраас манай улсын хөгжлийн ирээдүйд чиглэсэн хэд хэдэн ач холбогдол бүхий баримт бичиг, бодлогын шийдвэрүүдийг батлан гаргалаа Тухайлбал Улсын Их Хурлаас саяхан батлан гаргасан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Монгол улсын 2009 оны төсвийн тухай хууль, Оюу толгой, Таван толгойн орд газруудыг ашиглах талаарх эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийг Улсын Их Хурлаас Засгийн газарт олгосон шийдвэрүүдийг дурдаж болох юм.
Дэлхийн олон улсыг хамарсан сан-хүүгийн хямрал нь ойрын үед бидний өмнө тулгарч буй томоохон сорилт, бэрхшээл болж байна. Энэхүү хямрал нь манай улсын санхүү, эдийн засагт дам нөлөө үзүүлж байгаа юм.
Улсын Их Хурал, Засгийн газраас батлан гаргасан бодлогын чухал шийдвэрүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралыг хохирол багатайгаар богино хугацаанд даван туулахад манай орны нийт санхүүчид, эдийн засагчид бид бүхний үүрэг маш чухал бөгөөд байгаа бүхий бололцоо, нөөцөө ашиглан идэвх санаачлаатай ажиллаж эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт Та бүхэндээ найдаж байна.
Та бүхэндээ санхүү, эдийн засагчдын өдрөө ололт, амжилтаар дүүрэн, үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөе.
САНГИЙН САЙД
С.БАЯРЦОГТ