Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 35 жилийн ойн баярт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцлоо.
2013.07.15

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв 35 нас хүрлээ

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийнхөн 35 жилийнхээ ойн баярыг “Хараацай” театрт тэмдэглэлээ. Энэ үеэр ирсэн хүндтэй зочдын нэг нь ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ байлаа.

Тэрээр хүүхэд байхдаа “Найрамдал” зусланд амарч байсан тухайгаа дурсаж, хүүхдийн зуслангийн эрхийн бичиг авна гэдэг нь тухайн үеийн хүүхдүүдэд тохиох ховорхон аз завшаан байсныг хэллээ.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэлсэн үгэндээ: Энэ бүгдийг даван туулж, олон улсын “Найрамдал” төвийг өнөөдрийн хэмжээнд сайжруулж, бүтээн байгуулалтаа зогсоолгүй улам илүү өргөжүүлж, хийж бүтээж явсан танай хамт олноор бахархаж байна.

Та бүгдийн уйгагүй тэмцэл, үйл ажиллагаа өнөөдөр монгол хүүхдүүдэд өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг бий болгож байна.

Та бүгдийн энэ уйгагүй тэмцэл, үйл ажиллагаа өнөөдөр монгол хүүхдүүдэд өөртөө болоод ирээдүйдээ итгэх итгэлийг бий болгож буй томоохон цочил шүү. Олон улсын “Найрамдал” төвийн үйл ажиллагаа улам бүр өргөжөөсэй. Ийм зуслан монголд олон арваараа бий болоосой гэж хүсч байна гэлээ.

Энэ үеэр С.Эрдэнэ сайд болон ХАХНХ-ын яамны холбогдох албан тушаалтнууд “Найрамдал” төвийн 35 жилийн ойн хүндэт медалиар шагнууллаа.

Салбар яамны зүгээс олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлдэг нь төвийн үйл ажиллагааг улам өргөжин тэлэхэд ихээхэн ач холбогдол, чөдөр тушаа болдгийг тус төвийн захирал хэлсэн юм.