Ахмад дайчдад сар бүр мөнгөн тусламж олгоно
Улс эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан ахмад дайчид орон сууцны дэмжлэгт зориулсан нэг удаагийн мөнгөн тусламжийг гардан авлаа.
Батламж гардан авсан ахмад дайчдын дотор 1939 оны халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 онд улсын хил дээр болсон зэвсэгт тулгаралтанд орсон гавьяатнууд багтаж байна.
Энэ оны улсын төсөвт 30 ахмад дайчны орон сууцны дэмжлэгийн хөрөнгө болох нэг тэрбум 50 сая төгрөгийг тусгуулан батлуулжээ.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Хуучин байр худалдаж авч өгдөг байсан нь янз бүрийн санал гомдол, хэл ам их дагуулдаг. Иймд мөнгөн хэлбэрээр олгох нь зөв юм байна гэж үзээд Засгийн газрын хуралдааны тогтоолоор мөнгөн хэлбэрээр олгох шийдвэр гарсан гэлээ.
2009-2011 онд нийт 1627 ахмад дайчин орон сууцны дэмжлэгт хамрагдаж, улсын төсвөөс 56 тэрбум төгрөг зарцуулжээ.
Энэ оны улсын төсөвт 30 ахмад дайчны орон сууцны дэмжлэгийн хөрөнгө болох нэг тэрбум 50 сая төгрөгийг тусгуулан батлуулаад байна.
Түүнчлэн төрөөс ахмад дайчдад сар бүр 200 мянган төгрөгийн нэмэгдэл мөнгөн тусламж олгож, жилд нэг удаа орон сууцны үнийн хөнгөлөлт, дотоодын рашаан сувилалд нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх буцах замын зардлын хөнгөлөлтүүдийг бусад ахмадуудаас онцгойлон нэмэгдүүлэн олгож байна.