Унаач хүүхдүүдийн амь насыг 5 сая төгрөгөөр даатгажээ
Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан Хурдан морины салбар хороо хурдан морьдын уралдааны зохион байгуулалтын талаар болон унаач хүүхдүүдийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа хэлэхдээ “Энэ жилийн наадмаар унаач хүүхэд бүрт зориулалтын хувцас өмсөх шаардлага тавьж байгаа бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нартай эрсдэл хамгаалах тал дээр хамтран ажиллаж санамж бичигт гарын үсэг зурсан.
Мөн унаач хүүхэд бүрийг нэг жилийн таван сая төгрөгөөр даатгасан. Хүүхэд даатгах компанийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан зургаан компанитай цаашид үргэлжлүүлэн ажиллана. Цаашлаад хүүхдийг 20-50 сая төгрөгөөр даатгах тухай асуудлыг даатгалын компаниудтай ярьж байгаа” гэлээ.