Чингис хааны нэрэмжит болгохыг дэмжлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.07.15

Чингис хааны нэрэмжит болгохыг дэмжлээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит болгох тухай хэлэлцсэн байна.

Ингээд хуралд оролцсон тэргүүлэгчдийн олонхийн саналаар Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит талбай болгохоор шийдвэрлэсэн байна.

Иргэдээс ирсэн санал, хүсэлт зэргийг үндэслэн нийслэлийнхээ төв талбайг илүү их түүхтэй хүний нэрээр нэрлэх асуудлыг ийнхүү дэмжээ. Эзэн богд Чингис хааны талбай хэмээн нэрийдэхээр шийдвэрлэсэн хэдий ч Сүхбаатар жанжны хөшөөг хэвээр үлдээх юм байна.

Энэ талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас маргааш мэдээлэл өгнө гэлээ.