С.Баярцогт: Засгийн газар банкуудаас мєнгєє татвал эрсдэлийн сангаа
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж даяаршсан хямрал манай улсад нєлєєлж эхэллээ. Банк санхүүгийн салбар ч энэ донсолгоонд тэсч үлдэх эсэх нь эргэлзээтэй байгаа. Засгийн газар арилжааны банкуудад байршуулсан мєнгєє авбал зарим жижиг банк дампуурах эрсдэлийг эдийн засагчид үгүйсгэхгүй байна. Сангийн сайд С.Баярцогттой ярилцлаа.
-Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байна. Үүнээс болж мєнєєх хишиг, хувь хүртээх амлалт боломжгүй болох биш үү?
-Зэсийн үнэ унасан учир бид 2009 оны тєсвийн тєсєлд єєрчлєлт хийх шаардлагатай боллоо. 68 хувийн татварт суурилсан Монгол Улсыг хєгжүүлэх сангийн тєсєв буурч хүүхэд, гэр бүлд олгох мєнгє ч багасна гэсэн үг.
Харин “Эх орны хишиг”-ийг тєсвєєс биш, томоохон ордуудыг ашигласны дараа олгоно. Мэдээж, энэ мєнгийг шууд бэлнээр иргэдэд олговол инфляц үлэмж єснє. Бид ємнє нь хэрэгжсэн халамжийн хєтєлбєрийг бүгдийг эргэн харахаар шийдсэн. Тэр бүхнээс боломжтой, оновчтой хувилбарыг нь авч, ашиггүйг нь танана. Ингэвэл энэ мєнгийг олгох боломжтой.
-Дэлхийн эдийн засаг хямарчихаад байхад Монголын Засгийн газар мєнгє амлаад суух нь эдийн засгийн тэнцвэртэй байдлыг алдагдуулна гэж зарим хүн үздэг. Дэлхийн банкныхан Засгийн газарт энэ тухай ямар зєвлємж єгєв?
-Заавал гадаадынхны зєвлєснєєр биш улстєрчид, шийдвэр гаргагчид бодит байдлыг ойлгож байгаа. Санхүүгийн хямрал, зэсийн үнэ, єндєр инфляц бидэнд эргэцүүлж бодох, амлалтуудаа эргэж харах боломж олгож байна.
-Зарим яаманд хоёр дэд сайдтай байх тухай яригдах боллоо. Энэ нь тєсвийг танана гэхээсээ үрэлгэн зарлага гэж харагдах юм?
-Бид бүгдийг нь танана гэж хэлээгүй. Тєрийн байгууллага үйлчилгээгээ иргэдэд хүргэж чаддаг зєв бүтцийг заавал байлгах ёстой. Хэмнэж болохыг нь хасч, болохгүйг нь үлдээнэ.
-Дэлхийн эдийн засгийн хямрал банк, санхүүгийн салбараар гол тєлєв дамжиж байна. Манай банкуудын єнєєгийн байдал ямар байна вэ?
-Манай арилжааны банкуудын єнєєгийн байдал хангалттай сайн байгаа. Гэхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалах тєлєвлєгєєтэй байх ёстой. Санхүүгийн эрсдэлээс гарах хангалттай мєнгєтэй байх учиртай.
-Одоо тэр тєлєвлєгєє, эрсдэлээс хамгаалах мєнгє бий юу?
-Бидэнд хангалттай валютын нєєц байна. Эрсдэлийн санд ч мєнгє байгаа. Бид санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хуулиудын жагсаалтыг гаргасан.
-Засгийн газар хэчнээн тєгрєгийн хєрєнгєє арилжааны банкуудад байрлуулдаг юм бэ?
-Тєрийн сангийн тодорхой хэмжээний эх үүсвэрүүдийг бид арилжааны банкуудад байрлуулдаг. Одоогийн байдлаар 76 тэрбум тєгрєг банкуудад байгаа. Тєрийн сан тєрийн албаны санхүүжилтийг түргэн хийж байх ёстой. Тэгээд ч бид ашгаа бодох учиртай. Хєрєнгєє єєртєє байлгаад байвал ямар ч ашиггүй. Монголбанкинд байрлуул¬вал маш бага хүү бодогддог. Бид арилжааны банкуудын дунд тендер зарлаж, хамгийн єндєр хүү амласанд нь мєнгєє түр байлгадаг. Хугацаа нь 1-3 сар. Арилжааны банкуудад энэ мєнгє тийм ч их дарамт учруулахгүй. Тєрийн санд эх үүсвэр байвал бид банкуудад мєнгєє байлгасаар л байна. Энэ бол олон улсын санхүүгийн хямралтай тийм их холбоогүй.
-Засгийн газар банкуудаас мєнгєє ирэх сард авна гэж эх сурвалжууд єгүүлж байна. Манай банкуудад мєнгєний хомс¬дол бий болсон учраас Тєринй сан мєнгєє татчихвал дампуурч ч мэднэ гэж зарим эдийн засагч ярьж байна?
-Бид мєнгєє банкнаас заавал авна гэхгүй. Шаардлагатай бол авч л таарна. Засгийн газар хєрєнгєє авчихвал банкуудын мєнгє тодорхой хэмжээгээр багасах нь тодорхой. Одоогоор тєсвийн байдал сайн байгаа учир энэ мєнгийг заавал авах шаардлагагүй.
-Банкуудын ихэнх нь зээлээ зогсоосон. Засаг мєнгєє авчихвал хүнд байдал үүсэх нь гэж эдийн засагчид сануулж байна?
-Бид мєнгєє авна гэвэл эрсдэлийн сангаасаа банкуудад хєрєнгє байршуулах хангалттай бололцоо бий. Тиймээс Засгийн газар мєнгєє авлаа гээд тэр нь банкуудад хүндрэл учруулахгүй.
-Дэлхийн санхүүгийн хямралаас Монголын эдийн засгийг аварч үлдэх бололцоо бий гэдэгт Та итгэж байгаа юм уу?
-Манай санхүүгийн систем банкинд суурилдаг. Гадаадын улсуудынх үнэт цаасанд тогтож байна. Тэндэхийн хямрал ихээр гүнзгийрлээ. Харин манай улс хүмүүсийн хадгаламж, зээлээр баталгаажиж байгаа тул хариуцлагатай. Шалгуур, үзүүлэлт нь сайн байгаа, найдвартай. Зээлийн хэмжээ багассан ч ємнє нь єгєгдсєн зээл нь маш их байгаа.
-Олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ уналаа. Зэсийн ханш буурснаар дэлхийн хямрал манай улсад нєлєєлж байгаа. Сєрєг нєлєєг нь багасгах боломж бий юу?
-Хятадын эрэлт буурахгүй л бол манай зэс борлуулалттай байна. Дэлхийн хямрал хэзээ дуусна, тэр цагт Монголын эдийн засаг єснє.
-Эдийн засгийн бааз суурийг єргєтгєх ямар алхам хийж байна вэ?
-Ирэх дєрвєн жилд нийт хєрєнгє оруулалтын 30 хувийг тєсвєєс, 30 хувийг хувийн хэвшлээс, үлдсэн 30 хувийг гадаадын хєрєнгє оруулалтаас, 5-7 хувийг нь гадаадын зээл тусламжаас гаргахаар тєлєвлєж байна. Ингэснээр эдийн засгийн бүтэц олширно шүү дээ.