2008.10.29

Эдийн засагчдын чуулган

Төрийн ордны Их танхимд “Монголын эдийн засгийн бодлогын” чуулга уулзалт өчигдөр болов.

Энэхүү чуулга уулзалтаар дэлхийн шилдэг эдийн засагчид, Монголын бодлого боловсруулагчид зэрэг нийт 800 гаруй төлөөлөгч цугларан Монголын эдийн засгийн бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Уулзалтыг нээж Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Инфляц нь Монгол Улс 2021 онд дундаж орлоготой орнуудынхтай адил эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны зорилгоо биелүүлэхэд “урт хугацааны хөгжлийн тулгамдсан асуудлаа тодорхойлох зайлшгүй хэрэгцээ”-г дутуу үнэлсний үр дүн” гэж онцоллоо. өнгөрсөн хугацаанд төрийн үрэлгэн зарлага, төсвийн байгууллагын цалингийн өсөлт нь хувийн хэвшлийн өгөөжийг буруулсныг бас тэмдэглэсэн.

Хурал дээр Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Жастин Лин, профессор Ричард Помфрет, ОХУ-ын Ерөнхий сайд асан Егор Гайдар нар илтгэл тавилаа.Энэхүү уулзалтан дээр уул уурхайн салбарыг хэрхэн хөгжүүлэх, учирч байна саад бэрхшээлийг хэрхэн туулах арга зам, дэлхийн бусад улсуудын туршлагын талаар голлон хэлэлцүүлэг явадал. Мөн үүнээс гадна дэлхийн өнөөгийн эдийн засгийн хямралын үед монгол хэрхэх талаар ч ярилцлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.