Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл болон нийслэлийн удирдлагууд, “Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
2013.09.10

Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ

Монгол улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр  “Хилс хэрэгт хэлмэгдэгсэд"-ийн дурсгалыг хүндэтгэдэг  билээ.

Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл болон нийслэлийн удирдлагууд, Төрийн ордны баруун талд орших “Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараагаар нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдсэн иргэдийн гэр бүлд хүндэтгэл үзүүлэн, 100 000 төгрөг гарын бэлгийн хамт гардуулан өгсөн юм. Мөн энэ өдөр “Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн музей” үнэ төлбөргүй үйлчилнэ.

Энэ өдөр “Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн музей” үнэ төлбөргүй үйлчилнэ.

Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагааг эхлүүлснээс хойш 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ. Өнөөдрийн байдлаар цагаатгагдсан 17 376 иргэнд төрөөс 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна. 

Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс 2005 оноос хойш өөрөө хэлмэгдсэн 16 иргэн,  хэлмэгдсэн 10 иргэний гэр бүлийн гишүүний орон сууцны асуудлыг шийдвэрлэж, 40 гаруй иргэнд мөнгөн олговор өгчээ. Мөн хэлмэгдэгчийн үр хүүхэд, ач, зээ  болон хэлмэгдэгчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.