Ерөнхий сайд Н.Алтанхуяг компанийн захирлуудын чуулга уулзалтад оролцлоо.
2013.09.25

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах уу гэсэн асуултад хариу өгөхөөр Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын гишүүн 600 гаруй компанийн захирлууд Төрийн ордонд чуулж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган”-д оролцогчдод хандан төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар хийж хэрэгжүүлж байгаа болон хийх гэж байгаа зорилтоосоо товч танилцууллаа.

Төр хувийн хэвшилд ажиллах нөхцөл бололцоог нь олгож, аль болох дэмжиж ажиллах нь Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилт гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Монголын дотоод аудиторуудын институтын ерөнхийлөгч, МҮХАҮТ-н дэргэдэх Компанийн засаглалын үндэсний төвийн УЗ-н дарга Л.Отгонбаяр

Захиралуудын дээд хэмжээний уулзалтад Монголын дотоод аудиторуудын институтын ерөнхийлөгч Л.Отгонбаяр оролцож, бизнес эрхлэгчдэд учирч буй бэрхшээл саадыг хэрхэн арилгах талаар санал бодолоо хэллээ

Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нэг жилийн хугацаанд эдийн засгийн амьдрал, бизнесийн орчинд багагүй өөрчлөлт гарсныг дурьдаад төр засгаас авч хэрэгжүүлж байгаа нийгэм, эдийн засгийн  бодлого шийдвэр, үйл ажиллагаа нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд  эерэг нөлөө үзүүлж,  энэ нь эцсийн дүндээ иргэдийн ахуй амьдралд мэдрэгдэх нь чухал гэдгийг онцоллоо.