Монгол улс Зүүн Азийн орнуудтай холбоо тогтоож эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийж, Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрөө үзэглэлээ. /2013.09.14/
2013.09.25

Монгол улс Зүүн Азийн орнуудтай холбоо тогтоож эхэллээ

Хөрш орон болох БНХАУ болон ОХУ нь олон арван жилийн турш худалдаа, эдийн засгийн ноёрхолыг Монгол улсад тогтоож байсан боловч Монгол улс нь Зүүн Азийн орнуудтай худалдааны шинэ холбоо тогтоож эхэллээ. Солонгос нь Монгол улсын барилгын салбарын төслийг сонирхож байхад Япон улс нь эрчим хүч, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Япон, Монгол улс нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн (ЭЗТХ) дийлэнхи асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд энэ наймдуугаар сард мэдээлсэн юм. ЭЗТХ-ий дагуу Япон улс нь Монголын уул уурхайн салбарт давуу эрхтэйгээр оролцох ба Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг арлын оронд энэ 9-р сард айлчлахдаа хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Санхүү, харилцаа холбооны салбарт хийх гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай шинээр батлагдах хууль, тогтоомжинд Японы компаниудыг хамруулахгүй байх тухай хэлэлцээрт мөн заасан байна. Монгол улсын засгийн газар Япон улстай гадаад бодлогын хувьд нэн тэргүүнд стратегийн түншлэлийг байгуулж, “энэхүү түншлэлийг нийгмийн бүх салбарт, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд өргөжүүлэх тухай албан ёсны тохиролцоонд хүрэх асуудалд анхаарлаа хандуулж байна” гэж Алтанхуяг сайд энэ гуравдугаар сард мэдэгдсэн байна.

“Монгол улсын хувьд нүүрс, газрын тосны салбарт Япон улстай хамтран ажиллах нь зөв сонголт болно” гэж П. Очирбат доктор уул уурхайн Mongolian Mining Journal сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарт бичсэн байна. “Япон улс нь Хятадын дараа орох коксжуулсан нүүрсний хоёр дахь том зах зээл бөгөөд Таван Толгойн ордыг ашиглахад Японтой хамтрах хэрэгтэй” гэсэн байна.

Японы нүүрсний импорт ирэх жилүүдэд дахин рекорд эвдэхээр байна учир нь Tokyo Electric Power Company-ны ус цахилгаан түгээдэг компаниуд нэмэгдэж буй эрчим хүчний зардлаа бууруулах зорилгоор хямд өртөгтэй түлш хэрэглэхээр болж байгаа юм. Эдгээр үйлчилгээний компаниуд тавдугаар сард 4.24 сая тонн нүүрс худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үеэс 22%-иар илүү байна учир нь Фукушимагийн цөмийн эрчим хүчний станцид 2011 оны гуравдугаар сарын газар хөдлөлт, цунамигийн учруулсан ноцтой хохирол нь нүүрс ашигладаг цахилгаан станциудын нүүрсний импортыг нэмэгдүүлсээр байгаа юм.

Дэд бүтэц, эрчим хүчний бусад төслүүдийг Солонгосын компаниуд хэрэгжүүлхээр болоод байна. Наймдугаар сарын 17-нд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын парламентийн гишүүн Парк Жинтай уулзаж хотын захиргааны шинэ барилгыг Солонгосын компаниар бариулах тухай болон усны хангамж, дулааны шугам сүлжээний үйл ажиллагааг сайжруулах төсөлд Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны агентлагын (KOICA) оролцох оролцооны талаар ярилцсан байна. “Бидний хамтын ажиллагаа өргөжиж байгаад бид баяртай байгаа бөгөөд Солонгос нь боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарын чухал хөрөнгө оруулагч болоод байна.

Бид Солонгосын компаниудтай Улаанбаатар хотын бүтэн байгуулалтын төслүүд дээр хамтран ажиллах болно” гэж Э.Бат-Үүл дарга хэлсэн байна. Энэ долдугаар сард БНСУ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг (KOTRA) Улаанбаатар хотод салбараа нээсэн юм. “Хоёр орны худалдааны эргэлт 1990 онд буюу дипломат харилцаа анх тогтоож байх үед ойролцоогоор 1 сая ам.доллар байсан бол энэ жил энэ тоо 480 сая ам.долларт хүрсэн байна” гэж БНСУ-ын ХХОА-ын ерөнхийлөгч О Юн Хо тус агентлагийн нээлтэн дээр хэлсэн байна.

“Монгол улсад оруулсан албан ёсны хөрөнгө оруулалт 1994 онд 240,000 ам.доллар байсан бөгөөд 18 жилийн дараа 50 сая ам.долларт хүрсэн байна” гэжээ. Гэвч сүүлийн хугацаанд гарсан цуцлалтууд нь дэд бүтцийн томоохон гэрээнүүдийг шууд хэрэгжүүлнэ гэсэн үг биш юм гэдгийг харуулж байна. Наймдугаар сарын засгийн газрын хуралдаан дээр Солонгосын Baek Suk Engineering and Construction компанитай байгуулсан Улаанбаатар-Хөвсгөлийн чиглэлд 253 км авто зам барих гэрээг цуцалж байгааг албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Хятадын хоёр компанийн авто зам барих гэрээг ажил гүйцэтгэл нь хангалтгүй байна гэсэн шалтгаанаар мөн цуцалсан байна. Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд авто зам барьж буй Солонгосын компани нь тус авто замыг 2013 онд ашиглалтанд оруулж амжихгүй гэдгээ Зам, тээврийн яаманд мэдэгдсэн” гэж Улаанбаатар Пост сонин мэдээлсэн байна. Хэдийгээр авто зам барих төлөвлөгөө тасалдсан ч Солонгос-Монголын өргөжиж буй хамтын ажиллагаа энэхүү цуцлалтаас илүү чухал юм.

Монгол улс нь мөн Хойд Солонгосын зах зээлд нэвтэрч байгаа бөгөөд Хойд Солонгосын Sungri хэмээх төрийн өмчит газрын тос боловсруулах үйлдвэрийн 20%-ийг Монголын газрын тосны худалдаа, боловсруулалт хийх HBOil JSC компани худалдан авсан байна. Япон, Хойд Солонгосын яриа хэлэлцээрт Монгол улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа нь тус орны Зүүн Азид үзүүлэх нөлөөллийг харуулж байгаа бөгөөд энэ оны эцсээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Пхеньянд айчлал хийхээр төлөвлөж байна.

Япон, Солонгосын компаниуд нь Монгол улсад хөрөнгө оруулалт хийж байгаа явдал нь тус улсын дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд давамгайлан оролцдог байсан ОХУ, Хятад улсад асуудал үүсгэж байгаа юм. Хятад улс нь өнгөрсөн жил хүртэлхи хугацаанд буюу 13 жилийн турш Монголын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч байсаар ирсэн юм. Монгол банкнаас гаргадаг долдугаар сарын гадаад худалдааны тоймоос хархад Монгол-Хятадын худалдааны эргэлт сүүлийн 12 сарын хугацаанд 2.99 тэрбум ам.доллар буюу 12%-иар буурсан бөгөөд Монгол-ОХУ-ын худалдааны эргэлт 893 ам.доллар буюу 21%-иар буурсан байна. Хэдийгээр эдийн засгийн түншлэлийг өөр чиглэлд өргөжүүлэх нь сайшаалтай боловч тэргүүлэгч хөршүүдийн хэрэгжүүлж болзошгүй стратегийн бусад түншийг эрэлхийлэх геополитикийн арга хэмжээнээс Монгол улсын удирдах албан тушаалтнууд сэргийлэх хэрэгтэй