Атул Кешап: АНУ, МУ-ын хувийн хэвшлийг хооронд нь холбож өгөх бүрэн боломжтой
АНУ-ын Төрийн департмент
2013.07.09

Атул Кешап: АНУ, МУ-ын хувийн хэвшлийг хооронд нь холбож өгөх бүрэн боломжтой

АНУ нь манай улстай 1923 оноос эхэлж гадаад худалдааны чиглэлд хамтарч ажилласан түүхтэй.

Гэхдээ одоог хүртэл Монгол улсын чөлөөт худалдааны саналыг хойшлуулсаар ирсэн. Учир нь жижиг зах зээлтэй гэж үздэг байж.  Харин өнөөдөр энэ тухай Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын уулзалтын үеэр ярьсан юм.

Тус уулзалтад АНУ-ын Төрийн департментийн ази номхон бүс нутгийн эдийн засгийн бодлого хариуцсан зохион байгуулагч, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн АРЕС-ийн ахлах мэргэжилтэн Атул Кешап болон Ази номхон далайн бүс нутгийн ЭЗ-ийн бодлого хариуцсан  газрын захирал Рэймонд Грини мэдээлэл хийв.  

Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн АРЕС-ийн ахлах мэргэжилтэн Атул Кешап

Атул Кешап хэлэхдээ: “ Бид монголыг хүндэтгэлтэй түншээ гэж үздэг. Тиймээс АНУ-ын Засгийн газрын хувьд хоёр улсын хувийн хэвшлийн компаниудыг хооронд нь холбож өгөх бүрэн боломжтой гэсэн юм.

Тэгэхээр чөлөөт худалдаа өндөр хөгжсөн Америк улстай манай бизнесийнхэн хамтарч, ажиллаж өндөр хэмжээний ашиг олох боломж удахгүй нээгдэнэ гэж найдаж болох нь.

Өнгөрсөн тавдугаар сард болсон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар “Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг зөвшилцөж, эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Иймээс хоёр улсын хооронд байгуулагдах чөлөөт худалдааны урьдач нөхцөлд бүрдсэн гэх бүрэн үндэстэй.

Улаанбаатар хотноо 2007 оны гуравдугаар сард болсон Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн III хуралдааны үеэр Монголын тал чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг АНУ-ын талд тавьсан юм байна. АНУ-ын тал Монгол Улс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ эхлүүлэхийн өмнө худалдааны дэглэм, эрх зүйн тогтолцооны томоохон шинэчлэл хийх, хөдөлмөрийн орчин нөхцлөө сайжруулах нь зүйтэй гэж үзэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн салшгүй хэсэг болох “Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг эхлээд байгуулах хариуг өгсөн юм байна.

Тухайн үеийн Гадаад харилцааны сайд С.Батболд 2009 оны зургадугаар сард Вашингтон хотод АНУ-ын Худалдааны төлөөлөгч Рон Кирктэй уулзахдаа хоёр улсын хооронд Ил тод байдлын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх болсноо зарлан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны зургадугаар сард АНУ-д албан ёсоор айлчлах үеэр хоёр тал хэлэлцээрийг байгуулж гарын үсэг зурах талаар хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа болохоор Орон улсын гэрээний тухай хуульд зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм байна.

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдсанаар манай улс “гуравдагч хөрш” АНУ-тай цаашид чөлөөт худалдааны гэрээ байгуулах урьдач нөхцөл бүрдэх юм.

АНУ-ын хувьд Чөлөөт худалдааны хэлэлцээрийг 19 оронтой, Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг есөн оронтой байгуулжээ.