БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовскийн айлчлал эхэллээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийг хүлээн авч уулзлаа.
2013.10.22

БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовскийн айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Бронислав Коморовски, гэргий Анна Коморовска нарын Монгол Улсад хийж буй ажлын айлчлал эхэллээ.

Хүндэт зочдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дара П.Цагаан Чингисийн талбайд угтаж авсан бөгөөд зочид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: "Ардчиллыг бэхжүүлэх үйлсэд ч хоёр орон хамтран ажиллаж байгаа нь үр өгөөжөө өгч байгаад баяртай байдаг” гэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийг Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд хүлээн авч уулзав.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд “Эрхэм Ерөнхийлөгч таныг манай улсад айлчилж буйд талархаж тавтай морилохыг хүсье.

Монгол Улсын хувьд Польш улс хийгээд, Польшийн ард түмэн ямагт дотно орон бөгөөд ардчилал, шинэчлэлийн жилүүдэд бидэнтэй ойр байж, тусалж дэмжиж ирсэнд талархаж явдаг. Ардчиллыг бэхжүүлэх үйлсэд ч хоёр орон хамтран ажиллаж байгаа нь үр өгөөжөө өгч байгаад баяртай байдаг” хэмээв.

Хүндэт зочдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дара П.Цагаан Чингисийн талбайд угтан авлаа.

Дараа нь БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски хэлэхдээ “Танай оронд зочилж байгаадаа баяртай байна. Манай хоёр орны хамтын ажиллагаа бүх талаар өргөжин хөгжиж байгаад ч сэтгэл хангалуун байна. Энэ оны эхээр Таныг Польш Улсад айлчилсныг би тодхон санаж байна.

Мөн манай хоёр орон ардчиллын замаар замнаж өөрийн орнууд төдийгүй бусад орнуудад ч ардчиллыг улам бүр бэхжүүлэх үйлсэд хамтран ажиллаж байгаа нь сайн хэрэг” хэмээв.

Ийнхүү хоёр орны төрийн тэрүүн харилцан мэндчилсний дараа албан ёсны хэлэлцээ хийсэн юм.