Уул уурхайн сайд, Польшийн Эдийн засгийн сайд нар тунхаг бичигт гарын үсэг зурлаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Бүгд найрамдах Польш Улсын Эдийн засгийн сайд Януш Пихочинский
2013.10.21

Уул уурхайн сайд, Польшийн Эдийн засгийн сайд нар тунхаг бичигт гарын үсэг зурлаа

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн Монгол Улсад хийж буй ажлын айлчлалын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Бүгд найрамдах Польш Улсын Эдийн засгийн сайд Януш Пихочинский нар Уул уурхай болон уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн салбарт хамтран ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улс Польш Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, нэн ялангуяа уул уурхайн салбарыг хөгжүүлэх болон уул уурхайн салбарт хэрэглэгддэг машин тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, үйлчилгээ үзүүлэх, өөрөөр хэлбэл техникийн шийдэл боловсруулах, уул уурхайн хөгжилд мэргэжлийн дүн шинжилгээ хийх, боловсон хүчинг сургалтанд хамруулах чиглэлээр хамтран ажиллах юм.