2016 оноос улсын өрийг 40-иас хэтрүүлэхгүй
Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
“Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Хууль санаачлагчдын илтгэлийг Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцууллаа.
МУ-ын засгийн газраас МУ-ын 2014 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ МУ-ын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл
2015 2016 оны төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төсвийн тогтвортой байдлыг тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төсвийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосонд тооцох тухай дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбоотой авах арга хэмжээний тухай УИХ-ын 2013 оны 41-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай.
Хүний хөгжил сангаас МУ-ын иргэнд хүртээх хишиг хувийг тогтоох тухай хамт өргөн мэдүүлсэн билээ. Дээрх хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг төсвийн байнгын хороо 2013 оны 10-р сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах санал зөвлөмжийг гаргаснаа танилцуулж байна.
МУ-ын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялагын бүтээгдэхүүний үнэ хэмжээ болон төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурч байгаатай уялдуулан төсвийн орлого, нийт зарлага нийт тэнцвэр 40-ис хэтрэхгүй байхаар хуулийн төслийг боловсруулсан байна.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдээс санал гаргаагүй. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай засгийн газраас эдийн засгийн хурдацтай хөгжлийг хангах, хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг нээх зорилгоор Улсын өрийн хязгаарын шатлалыг 2013,2014 оны төсвийн жилд 60 хувиас 2015 оны төсвийн жилд 50 хувиас, 2016 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас хэтрэхгүй байхаар тооцоолж хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар болсон. ингээд нийт байнгын хороонд оролцогч гишүүдийн 80 гаруй хувь нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.