УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2013.11.01

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн асуултад хариулав

УИХ-ын чуулганд гишүүн Ж.Батсуурь төсвийн тогтвортой байдлын тухай хуультай холбоотой сангийн сайдаас асуулт асуулаа.

Тэрээр “Өрийн шатлалыг нэмэгдүүлж 60 хувьд хүргэх санал гаргасан байна.  Манай улсын  зээлжих эрхийн үнэлгээ буурсаар хасах болсон гэж ойлгож байна. Цаашдаа муугаар нөлөөлж зээлжих эрх үүсэхгүй аж ахуй нэгжүүдэд сөргөөр нөлөөлөх үү гэж асуумаар байна.

Мөн өрийн хэмжээ 40 хувьтай гэж  ойлгож байсан сая 49 хувьтай гэж хэллээ. Хэзээ 9 хувь нэмэгдсэн бэ? Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү? Дараагийн асуулт бол Оюутны суралцагчдын нийгмийн баталгааны хуульд өөрчлөлт оруулахаар орж ирлээ. Засгийн газар ард иргэдийнхээ нийгмийн баталгааг улам сайжруулах зорилго тавин ажиллаж байгаа.

Оюутны тэтгэлэг нь сурлагын нэмэгдэл юм уу, төлбөр юм уу гэдгийг хольж, орлуулж болохгүй. Өнөөдөр ард иргэдийн нийгмийн баталгаа алдагдаж байгаа үед засгийн газраас баталгааг нэмэгдүүлэх ёстой биш үү. Тиймээс хуулийг өөрчлөх шаардлагагүй гэж хэлмээр байна. Сурлагын нэмэгдлийг, амжилттай хольж хутгах хэрэггүй хуулийг хэвээр нь үлдээж  болохгүй юу? Хэмээн асуулаа.

Сангийн сайд Ч.Улаан хариулахдаа “Улсын өрийн хэмжээ нэмэгдэж байгаа хязгаарыг 2014 онд 60 хувь болгох санал орж ирэхэд тал талаас нь тооцож үзсэн. Өрийн үнэлгээ буураад сөрөг үзүүлэлт гарах, баталгаа гаргахгүй байх сөрөг нөлөө үзүүлэхгүй. Учир нь 60 хувь гэдэг нь улсын өрийн сэрэмжлүүлэх түвшинд хараахан хүрээгүй үзүүлэлт.

Монгол улс өнөөдөр өрийн дарамтад орсон гэж үнэлэгдэхгүй учир зээлжих үнэлгээ буурч аж ахуй нэгжүүдэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйл болохгүй. Өрийн хэмжээн оны эцэст ДНБ-ны 49.5 хувьд хүрэхээр байна. Хуулиар бол өрийн хэмжээ ДНБ-ны 50 хувьтай тэнцэх хэмжээнд байхаар заалттай одоогоор хууль зөрчигдөөгүй. Дараачийн асуудал нийгмийн баталгаа оюутны сургалттай холбоотой засгийн газраас тэтгэлгийг үгүй болгох санаа агуулаагүй.

Төсөвт эх үүсвэрийг тусгасан байгаа. Сар бүрийн 70 мянган төгрөг нь байхаар тусгасан. Энэ нь харин хөдөлмөрийн хөлсний 50 хувьтай уясан үзүүлэлтийг хангахгүй байгаа ч  дээрх хоёр заалтыг нийлүүлж  уяхаа болих санал оруулж ирсэн. Ирэх онд их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн оюутнуудад 70 мянган төгрөг олгохоор тусгасан байгаа” хэмээн хариуллаа.