2013.11.03

Р.Бурмаа: ДНБ-ийн талд нь хүрэхүйц өрийн дарамт бий болно

Төсөв тогтвортой байлгахын тулд энэ хуулинд ямар зүйл заалт орсон нь олзуурхууштай гэж таны хувьд харж байна вэ?

Оруулах гэж байгаа хуулийн төслийг олзуурхууштай гэж хэлж чадахгүй. Тухайлбал уг хуулинд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь 2014 онд 40 хувиас илүү байж болохгүй гэсэн хязгаарлалтыг болиулаад 60 хувьд хүргэе гэсэн үндэслэлийг оруулж ирсэн

Үүнд Үндэсний аудитын газраас тодорхой санал өгсөн байгаа. Тэр нь юу вэ гэхээр 2014 онд олох орлого эргэлзээтэй байна. Үүнд бүтэц талаасаа эргэн хараач, өрийн хэмжээг 60 хувь болгож нэмэхээсээ өмнө УИХ, засгийн газраас баталгаа гаргаж байгаа өр зээл тавих энэ асуудлыг судлаж үзнэ үү гэсэн санал гаргасан.

Төсөвт дарамт болгох хэмжээний энэ өрийг хэмжээ хязгааргүй нэмээд байх юм уу гэсэн асуудлыг УИХ-ын чуулганд хөндөж тависан.

2014 онд Улсын төсөвт өр хэр хүнд дарамт болох вэ?

Одоогийн байгаа оруулж ирсэн төсөвт 50,3 гэж байгаа. ДНБ-ний талд нь хүрэхүйц өрийн дарамт бий болох гэж байна.

ДНБ-ний талд нь хүрэхүйц өрийн дарамт бий болох гэж байна.

Энэ дээр оюутолгойн ноогдож байгаа өрийн асуудал ороогүй. Цаашид стратегийн ордыг 44, 51 хувь эзэмшээд ирэх үедээ мөн тэнд орж ирж байгаа хөрөнгө оруулалтын зээл өр бүрт 44,51 хувиасаа ачаалал үүрнэ. Оюу толгойд далд уурхай барих өндөр хэмжээний зээл авах тухай яригдаж байгаа тэгэхээр энэ зээлд  44 хувь нь ачаалал болно.

Энэ нь судалгаанд ороогүйгээр 50,3 хувь гэсэн тооцоолол орж ирсэн байгаа.

Үргэжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү...