Нийслэлийн иргэн танаа
Нийслэлийн иргэн Та нийслэлийн 2014 оны төсвийн төсөлд саналаа заавал өгөөрэй !
2013.11.05

Нийслэлийн иргэн танаа

Иргэн Таны төлсөн татварын мөнгөөр их хотын ажил амьдралыг цогцлоодог билээ. Нийслэлээс анх удаа 2014 оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар шийдвэрлэлээ.

Төсвийг үр ашигтай зарцуулж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулсан эрүүл, аюулгүй хотыг бүтээхэд иргэн Таны санал хамгийн үнэтэй юм. Нийслэлийн иргэн Та нийслэлийн 2014 оны төсвийн төсөлд саналаа заавал өгөөрэй !

Шууд ардчиллын үндэс нь Таны оролцоо.
  Шууд ардчиллын үндэс нь иргэн Таны оролцоо

Танд болон Таны гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ
 ТӨЛӨӨЛӨГЧДИЙН                                                      ДАРГА БӨГӨӨД
  УЛААНБААТАР
ХУРЛЫН ДАРГ Д.БАТТУЛГА                                         ХОТЫН ЗАХИРАГЧ  Э.БАТ-ҮҮЛ